М.Мурсид цаазын ял өгөхийг шаарджээ
- 2014-11-21
- Дэлхий
- 0
Египетийн прокурорын байгууллага тус улсын Ерөнхийлөгч асан М.Мурсид цаазын ял өгөхийг шаарджээ. М.Мурсиг эрх баригчид “Ираны талд тагнуулын ажил гүйцэтгэсэн” хэмээн буруутгаснаас гадна Катарын талд нууц баримтууд дамжуулсан хэрэгт буруутгахаар бэлтгэж байна. Прокурор Эмад эль-Шарави М.Мурсиг төрийн нууцад хамаарах баримтуудыг Ираны тагнуулын албадад шилжүүлэхээс гадна Египетийн дотоод байдлыг тогтворгүй болгох зорилготой хэт даврагч байгууллагуудтай хамтран ажилласан хэрэгт буруутгажээ. М.Мурситэй холбоотой тагнуулын хэрэгт “Исламын ахан дүүс” хөдөлгөөний гишүүн нийт 35 хүн холбогдож, тэднийг шүүх хурал өнгөрсөн хоёрдугаар сард эхэлсэн байна.
Д.Болд

Сэтгэгдэл (0)