Таргалалт эдийн засагт дайнаас дутахгүй хохиролтой
- 2014-11-21
- Дэлхий
- 0
Таргалалт дэлхийн эдийн засагт зэвсэгт мөргөлдөөнөөс дутахгүй хохирол учруулдгийг “McKinsey Global Institute” судалгааны байгууллагын тайланд өгүүлжээ. Судлаачдын олж тогтоосноор, 2.1 тэрбум хүн буюу дэлхийн нийт хүн амын гуравны нэг нь энэ эмгэгт өртсөн байна. Таргалалттай холбоотой олон бэрхшээлийг арилгах, өвчин эмгэгийг эмчлэхтэй холбоотой зардлаас болж, дэлхийн эдийн засаг нийт 2.1 их наяд ам.доллар алддаг байна. Эдгээр асуудлыг шийдвэрлэхийн тулд мэргэжилтнүүд хоолны орцыг багасгах, түргэн хоолны тухай үзэл баримтлалыг бүхэлд нь өөрчлөхийг санал болгож байгаа аж. Ийм арга хэрэглэх нь эрүүл амьдралын хэв маягийг сурталчлах, таргалалтад нөлөөлдөг хүнсний бүтээгдэхүүний татварыг нэмэгдүүлэх зэрэг аргаас хавьгүй үр дүнтэй гэж тус байгууллагын мэргэжилтнүүд үзжээ.
Д.Болд

Сэтгэгдэл (0)