“Боко Харам” Камерунд халдлага үйлдэх нь нэмэгдэв

Нигерид үйл ажиллагаа явуулдаг “Боко Харам” хөдөлгөөнийхөн хөрш зэргэлдээ Камерунд халдлага үйлдэх нь нэмэгджээ. Урьд нь тус хөдөлгөөний дайчид Камеруны хилийн зарим анги нэгтгэл рүү довтолдог байсан боловч тус улсын нутагт гол төлөв хүчээ сэлбэж, сум, зэвсэг хэрэгслээ базаадаг байж. Харин сүүлийн үед тэд илүү хөнөөлтэй зэвсэг ашиглан өмнө нь халдаж байгаагүй тосгон сууринд аллага үйлдэх болжээ. “Бид Нигери төдийгүй Камерун зэрэг хөрш зэргэлдээ орнуудыг бүхэлд нь хамарсан Халифат улс байгуулахыг зорьдог” хэмээн тус байгууллагын элит батальоны командлагч Н.Эбале энэ үйл явцыг тайлбарласан байна. Түүнчлэн “Боко Харам”-ын тэргүүн Абубакар Шекау “Исламын улс”-ын нэгэн адил хэд хэдэн улсын газар нутагт дамнасан Исламын Халифат улс байгуулахыг зорьдгоо хэлсэн аж. Сүүлийн үед тус хөдөлгөөний дайчид Камеруны нутагт жижиг оврын танк, хуягт ашиглан суурин газрууд руу довтлох болсныг тус улсын эрх баригчид мэдээлэх болжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)