Венецид дугуйтай чемодан хэрэглэхийг хориглохоор зэхжээ

Венецийн эрх баригчид дуу чимээ их гаргадаг гэсэн үндэслэлээр дугуйтай чемодан хэрэглэхийг хориглох тухай хэлэлцэж эхэлжээ. Орон нутгийн оршин суугчид дугуйтай чемодан чирсэн жуулчид өдөр шөнөгүй түжигнэдгээс унтах боломжгүй байдаг тухай гомдоллодог аж. Хотын удирдлага энэ байдлыг засахын тулд жуулчдыг хий юмуу шингэн дүүргэсэн чимээ гаргадаггүй дугуйтай цүнх, чемодан ашиглахыг шаардах бололтой. Түүнчлэн ийм төрлийн зөөлөн дугуйтай чемодан ашигласнаар эртний түүхтэй зам, гүүрийг хамгаалахад ач тустай болно хэмээн хотын удирдлага үзсэн аж. Гэвч жуулчны салбарт ажиллагсад ийм төрлийн хориг үр дүн багатай гэж дүгнэсэн байна. Уг хориг хүчин төгөлдөр болсон тохиолдолд зөрчигсдөд 500 хүртэл еврогийн торгууль ногдуулна. Венецийн түүхэн дурсгалт зүйлсийг сонирхохоор жилдээ нийт 27 сая жуулчин очдог аж.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)