Хоригийн уршгаар жилдээ 40 тэрбум ам.доллар алдаж байна

Оросын эдийн засаг барууны орнуудын хориг арга хэмжээний уршгаар жилдээ 40 тэрбум ам.долларын алдаж байгааг Сангийн сайд А.Силуанов мэдээлжээ. Түүнчлэн тэрбээр газрын тосны үнэ буурснаас төсвийн орлого 90-100 тэрбум ам.доллараар тасарна гэдгийг өгүүлсэн аж. Энэ талаар А.Силуанов “Газрын тосны үнэ 30 хувиар буурснаас бид жилдээ 90-100 тэрбум ам.доллар алдаж байна” гэжээ. Өмнө нь Ерөнхйлөгч В.Путин Орос орон эрчим хүчний үнэ гамшгийн хэмжээнд унах хувилбарт бэлэн тухай мэдэгдэж байсан юм. Түүнчлэн эдийн засгийн сайд А.Улюкаев Оросын Засгийн газар барууны орнуудын хориг арга хэмжээ нэмэгдэж, газрын тос, шатдаг хийн экспортыг хязгаарлах болзошгүй хувилбарыг тооцоолж, бэлтгэлээ хангаж байгааг “Би-би-си” агентлагт ярьсан байна.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)