Шинжаанд салан тусгаарлагчид тэсрэх бөмбөг дэлбэлжээ

            Хятадын салан тусгаарлагч Шинжааны Кашгар хотоос холгүй орших Шачегийн худалдааны төвд 11 гэмт этгээд халдлага үйлдэж, 15 хүн амиа алдаж, 14 хүн гэмтэж бэртсэн хэрэг гарлаа. Орон нутгийн албаныхны мэдээлснээр гэмт этгээдүүд тэсрэх бөмбөгөөр халдлага үйлдснээс гадна хутга мэсээр хүний биед халдсан байна. Амиа алдсан 15 хүний 11 нь халдлагыг үйлдсэн гэмт этгээдүүд аж. Шинжаан нь лалын шашинт уйгаруудын нутаг бөгөөд салан тусгаарлаж, бие даасан улс болох сонирхолтой алан хядагчид энэ жилд 150 гаруй хүний аминд хүрээд байгаа аж.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)