Их Британид13000 хүн боолчлогддог

Их Британийн Дотоод хэргийн яамнаас тус улсад 13000 орчим хүн өнгөрсөн онд боолын хөдөлмөр эрхэлж байсан тухай тайландаа өгүүлжээ. Энэ нь өмнөх тоо баримтаас дөрөв дахин их болохыг тус улсын “Daily Mail” сонинд бичсэн байна. Энэ тоонд бусдын эрхшээлд биеэ үнэлдэг эмэгтэйчүүд, гэрийн үйлчлэгч, аж үйлдвэр, хөдөө аж ахуй, загас агнуурын хөлөг дээр ажиллагсад орсон байна. Харин Үндэсний хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх агентлагаас 2013 онд нийт 2744 хүн боолчлох үзэгдлийн хохирогч болсон тухай өмнө нь мэдээлжээ. Их Британийн Дотоод хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Тереза Мэй “Орчин цагийн боолчлолыг арилгахын тулд ийм үзэгдэл байгаа гэдгийг хүлээн зөвшөөрч, тэмцэх ёстой. Энэ үзэгдлийн цар хүрээ үүнтэй нэн даруй тэмцэх шаардлагатайг харуулж байна” гэжээ.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)