Ромын пап Исламын сүмд мөргөл үйлджээ
- 2014-12-01
- Дэлхий
- 0
Ромын пап Франциск өнгөрсөн бямба гаригт Истанбул хотноо Исламын Хөх сүмд мөргөл үйлджээ. Тэрбээр мөргөлөө Исламын шашны санваартантай цуг үйлдэж, шашин хоорондын харилцаа, эв нэгдлийг дээдэлж буйгаа илэрхийлсэн байна. Франциск Хөх сүмд орохдоо заншил ёсоор гутлаа тайлж, Мекка хотын зүг харж, хэдэн минутын турш дуугүй зогсож, мөргөл үйлджээ. Түүнээс өмнө Ромын пап Бенедикт 2006 онд үүнтэй ижил үйлдэл хийж, Католик шашны уламжлалыг хатуу баримтлагчид болон Исламын шашны зарим зүтгэлтнээс шүүмжлэл хүртэж байв. Хөх сүм нь Султанахметийн сүм гэдгээрээ олонд танил юм. Тус сүм 1616 онд баригдсан ба Турктээ хамгийн алдартай түүхэн дурсгалын нэг юм.
Д.Болд

Сэтгэгдэл (0)