Леонид Кравчук: Украин улс Крымээс хэзээч татгалзахгүй

Украины анхны Ерөнхийлөгч Л.Кравчуктэй “РИА Новости Украина” агентлагийн сэлтгүүлчтэй хийсэн ярилцлагыг товчлон хүргэе.

 

-Украины ирээдүй тодорхой бус, түгшүүртэй байна. Үүнд та ямар бодолтой байна вэ?

 

-Украиныг Орос хэдэн хэсэг хувааж болзошгүй байна. Гэхдээ үүнд нь саад болохгүй бол шүү. Орос улс хуучин эзэнт гүрнийг сэргээж, дэлхийд нэг дэх биш юм гэхэд хоёр дахь байр суурь эзлэхийг зорьж байна. Гэхдээ тийм зорилтод хүрэх хүч тэнхээ одоо энэ улсад алга. Нэг жишээ хэлье. Оросын дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ) хэмжээ хоёр их наяд ам.доллар гаруй хэмжээтэй. Гэтэл АНУ-ынх 16 их наяд байдаг. Оросын Хөрөнгийн бирж дэх хувьцааны зах зээлийн нийт үнэлгээ 500 тэрбум ам.доллар. Гэтэл ганцхан “Apple” компанийн хувьцааны үнэлгээ 600 тэрбум ам.долларт хүрдэг. Орос бол цөмийн зэвсэгтэй хэрнээ баян орон биш. Тиймээс АНУ-ын Ерөнхийлөгч тус улсыг дэлхий дахинд аюултай гэдгийг хэлсэн. Украинд биш дэлхий дахинд. Орос, Украин хоёрын хүчний харьцаа тэнцвэргүй. Гэхдээ Украин улс өөрийгөө хамгаална. Донбасст тогтоосон хязгаарлах зурвасыг давсан тохиолдолд бид зэвсэгт хүчнээ ашиглана. Улс орон даяар дайны цагийн хуулиар амьдарч, өөрсдийгөө хамгаалах болно. Тэгэхээр үйл явдыг хянах аргагүй болох юм. Украин бол Европын төв хэсэгт оршдог болохоор юу болохыг төсөөлж байгаа байлгүй. Гэхдээ В.Путин одоо явуулж буй гадаад бодлогоосоо татгалзаж чадахгүй. Яагаад гэвэл уг бодлого нь дотооддоо түүний бий болгосон имиж, нэр хүндийг нь өсгөж буй бүрдэл хэсгийн нь нэг юм. Украиныг хуваах гэсэн оролдлого нь Дэлхийн гуравдугаар дайнд хүргэж болзошгүйгээс Оросын ирээдүйг тун бүрхэг байна.

 

-Тэгвэл Украин болон бид бүхэн юу хийх ёстой вэ?

 

-Хил залгаа улсдаа ийм түрэмгий ханддаг хөрш оронтой зэрэгцэн оршиход хэцүү. Гэхдээ Украин орон үүнд бэлтгэх хэрэгтэй. Ямар нэг шидэт зүйл болж, Оросын эрх баригчид Крымийг Украинд хурдан эргүүлэн өгөхгүй гэдгийг бид мэднэ. Маш олон өөрчлөлт, тухайлбал, Орост гарсны дараа энэ бүхэн боломжтой болно. Үүнийг хэзээ болох талаар би таамаг дэвшүүлэхгүй. Гэхдээ энэ бүхэнд, тухайлбал, Украин, Оросын хооронд өрнөж буй дайнд дэлхий нийт, барууны орнууд, АНУ хэрхэн хандаж байна вэ гэдэг их чухал. Хүмүүс дайн болохыг хүсэхгүй байгаагаа илэн далангүй хэлдэг. Гэтэл дайнаас яаж сэргийлэх вэ. Жишээ нь Будапештийн тунхаглалыг авч үзье. Гэрээг АНУ, ОХУ, Их Британи, Франц, Хятад улс баталж, Украины газар нутгийн бүрэн бүтэн байдал, бүрэн эрхт байдлыг баталгаажуулах үүрэг хүлээсэн. Гэтэл Оросын тал Украины өмнө ямар нэг үүрэг хүлээхгүй гэдгээ хэдэн сарын өмнө мэдэгдсэн. Үүний дараа Женевийн хэлэлцээр болж, дараа нь тэд дипломат сувгуудаа ашиглан тэр бүхнийг Минск дэх хэлэлцээрээр зохицуулахаар болсон юм. Оросын тал баталгаа өгсөн хэрнээ Украинд халдаж байхад одоо хэнд, юунд итгэж болох уу.

 

-Та уг хэлэлцээрийг хэрхэн үнэлдэг вэ. Энэ баримт бичиг Донбасс болон Украин дахь асуудлуудыг зохицуулж чадаж байна уу?

 

-Минск дэх хэлэлцээр гэж юу вэ. Оросын тал Минск хотноо ямар нэг баримт бичигт гарын үсэг зураагүй тухай С.Лавров саяхан мэдэгдлээ. В.Путины эрхийг Оросын Элчин сайд эдлээгүйн нэгэн адил Л.Кучма улс хоорондын гэрээ байгуулах эрхийг П.Порошенкогоос аваагүй. Түүнчлэн Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын төлөөлөгчид ч гэсэн онцгой эрхтэй байсан эсэхийг мэдэхгүй байна. Тэгэхээр Минск дэх хэлэлцээр ямар ач холбогдолтой болох вэ. Барууны орнууд Украины талаар Минск дэх хэлэлцээрийн баримт бичигт багтсан заалтуудыг биелүүлэх хариуцлагаас өөрсдийгөө чөлөөлсөн. Үүнийг тэдний байр сууринаас авч үзвэл, Украин улс өөрийн нэг хэсэг болох Донецкийн БНУ, Луганскийн БНУ-тай холбоотой асуудлыг шийдэх гээд завгүй байна гэсэн үг. Ингэснээр Орос улс санасандаа хүрч, Украин дахь дайн нь тус улсын дотоодын хэрэг гэсэн үзлийг бататгасан хэрэг. Ингээд барууны орнууд болон Орос улс тоглолтоо хийж, Украин үүний гадна үлдсэн. Украин энх тайвныг хүссэн өөрийн дүрмээр тоглон өдөр бүр хүмүүс амь насаа алдаж, өлсгөлөн, хахир хүйтнээс болж зовлон амсч байна. Бид шаналал, доромжлолыг даван туулж явна. Оросын дэмжлэгтэй салан тусгаарлагчдын биелүүлдэггүй гал зогсоох гэрээг тэвчиж байна. Дуугүй сууна. Хариу гал нээж байгаа боловч идэвхтэй байлдааны ажиллагаа явуулаагүй. Барууны орнуудын хувьд энэ нөхцөл байдал эрх ашигт нь нийцдэг. Тэд үүгээрээ томоохон дайныг сэргийлэхийг зорьдог. Гэвч Украин улс жинхнээсээ дайтаж эхэлбэл энэ бүхэн юугаар дуусахыг хэн ч тааж хэлж чадахгүй. Харин одоо багахан хэмжээний тулаан өрнөсөн хэвээр байна. В.Путин худал ярьдаг. Тэнд Оросын цэрэг, техник, пуужин байгаа. Тэд “Боинг”-ийг сөнөөсөн. Бүгд л мэднэ. Харин В.Путин үгүйсгэдэг. Ард түмний нэг хэсгийг хуурч болно. Гэхдээ бүх ард түмнийг, дэлхий ертөнцийг удаан хугацаанд хуурах боломжгүй. Эцэстээ бүх зүйл ойлгомжтой болно.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (10)

  • oros hvn (202.179.0.238)

    2014-12-01

    zonig obgon yaj bonng ongotsiig orosuud sonoosoniig medeh be??

  • mongolhvv (202.179.0.238)

    2014-12-01

    zonog obgon ooroo l ukiraniig dampuuruulsan buruutai hvnii neg shuu?? krem bol barag bvgd orosuud shuu dee? ene teneg obgoniig hen tooh be odoo??

  • putinii fen (202.179.20.183)

    2014-12-01

    putin kazakuudiig uzehgui tiim uchiraas ailtgui dee kazak mongol 2 iin dunduur orosiin nutag baidag yum nuuvel nuuj l baig butsaaj bitgii av.

  • (103.229.120.39)

    2014-12-01

    Украйн газар нутгаа хамгаалах эрхтэй

  • ZOCHIN (98.227.116.74)

    2014-12-01

    PUTINII FENUUD BAYAN-ULGII AIMGIIG UGUX BELTGELEE XIIGEED BNA UU

  • 123 (202.21.106.169)

    2014-12-01

    AH DUU NARIIG CHIN ALJ HYDAAD BAIVAL HEN CH YAMAR CH SUBJEKT BAISAN TUSALJ L TAARAASHDEE. TER ZEMLEED BAIGAA OBAMA MERKEL NAR PUTINII OROND BAISAN BOL TUSALJ L TAARAA.

  • (202.55.191.76)

    2014-12-01

    Украинд байгаа салан тусгаарлагч нар ямар ч яндаж дуусдаггүй зэр зэвсэгтэй юм яасан ч үхэж дуусдаггүй дайчидтай юм мэдээж цаанаас нь Оросын арми оролцож ***** техник хүн хүчээр хангаад байгааг мэдээд байхад үгүй гээд гүрийгээд байх юм

  • (202.55.191.76)

    2014-12-01

    Дэлхийн 2-р дайнд ЗХУ Украины ард түмний тэмцэлгүйгээр ялах ямар ч боломжгүй байсан. Дэлхийн 2-р дайны гол ачааг Оросууд биш Украин Белорус үүрсэн. ЗХУ-ын арми Орос Украин бусад үндэстэнгүүдээс бүрддэг шүү дээ. Оросууд одоо фашист эзлэн түрэмгийлэгчийн үүрэг гүйцэтгэж байгаа. Украин Орос биш Оросууд Украинаас савараа татах ёстой. Украинчууд одоо цөмийн зэвсэгтэй болох хэрэгтэй. Тэгэж байж тусгаар тогтнолоо хамга*****

  • зочин (183.177.101.182)

    2014-12-01

    энэ бас нэг барууны бууны нохой байна. тэтгэвэртээ гарсан бууны нохой худлаа ярихаас ч яахав. өөрсдөө барууныг дагаж далдагнаад байвал юу ч үгүй болно гэж энэ дээ

  • opolpi (122.201.21.141)

    2014-12-01

    ene delhii deerhi hamgiin hudalch hun bol Putin yum...