Алан хядагчид бөмбөг зүүсэн шувуу ашиглажээ
- 2014-12-02
- Дэлхий
- 0
Афганистаны цагдаа нар биед нь тэсрэх бодис бэхэлсэн шувууг буудан аюулгүй болгосон тухай “UPI” агентлагаас мэдээлжээ. Цагдаа нар анх зам дээр биед нь антенн бэхэлсэн урьд өмнө харж байгаагүй том бор алаг шувуу явж байхыг харсан байна. Тэд шувуунд бөмбөг суурилуулсан байж болзошгүй хэмээн таамаглаж, тэр даруй буудахад биед нь бэхэлсэн төхөөрөмж дэлбэрсэн аж. Цагдаа нар тэсрэлт болсон газарт үзлэг хийж, GPS болон бичил камерын хэлтэрхий илрүүлжээ. Афганистаны мөрдөгчид шувууг ажиглалт хийх зорилгоор ашиглаж байсан гэх таамаг дэвшүүлсэн бөгөөд тэдний хувьд алан хядагчид “шувуун бөмбөг“ ашигласан анхны тохиолдол аж. Харин ХАМАС бүлэглэл өнгөрсөн зун Газын зурваст байлдах явцдаа Израилийн цэргүүдийн явах замд алсын удирдлага бүхий тэсрэх төхөөрөмж ачсан илжиг туужээ. Илжгэнд ачсан бөмбөг тэсрэх үед хүний амь эрсдээгүй байна.
Д.Болд

Сэтгэгдэл (0)