Иракийн арми 50 мянган “Амьгүй албат” цалинжуулдаг байжээ
- 2014-12-02
- Дэлхий
- 0
Иракт авлигын эсрэг хэрэг мөрдөх явцад армид огт байхгүй 50 мянган цэргийн албан хаагчийн нэрээр цалин авдаг байсныг тогтоожээ. Тэдгээрийн зарим нь цэргийн алба хаагаад халагдсан хэрнээ бүртгэлд орж, цалинжиж байсан бол нэг хэсэгт нь зөвхөн цаасан дээр байдаг хүмүүс аж. Иракийн Ерөнхий сайдын ажлын албанаас эдгээр “амьгүй албат”-ад цалин олгохоо зогсоосон тухай мэдээлсэн байна. Иракийн армид авлига газар авсан нь Исламын улс”-тай байлдах үеэр байнга ялагдаж буйн үндсэн шалтгааны нэг гэж үздэг.
Д.Болд

Сэтгэгдэл (0)