Хятад, Япон улс химийн зэвсгээ устгаж эхлэв

Хятад, Японы эрх баригчид Дэлхийн хоёр-дугаар дайны үед Хятадын нутагт японы цэргүүдийн үлдээсэн химийн зэвсгийг устгаж эхэлжээ. Энэ ажлын хүрээнд Хятадын зүүн хойд хэсэгт орших Цзилинь мужид хэдэн зуун мянган химийн зэвсэг устгах аж. Хоёр орны хооронд дайн дуусах үед япон цэргүүд сум, хэрэгслүүдээ газарт булах юмуу голын усанд живүүлсэн гэдэг. Тэдгээр сум хэрэгсэл олон жилийн турш байгаль орчныг хордуулаад зогсохгүй нутгийн иргэд тэдгээрт өртөж, амь нас, эрүүл мэндээрээ хохирдог байна. Хоёр тал тохиролцсоноор Японы тал энэ ажлыг санхүүжүүлэхээр болжээ.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)