Сансарт гурван хэмжээст хавтан хэвлэсэн байна
- 2014-12-02
- Дэлхий
- 0
АНУ-ын сансар судлалын НАСА агентлаг сансарт анх удаа гурван хэмжээст (3D) принтерээр эд зүйл хэвлэснээ албан ёсоор зарлажээ. АНУ-ын тал принтерийг өнгөрсөн есдүгээр сард “SpaceX” компанийн тусламжтайгаар Олон улсын сансрын станц (ОУСС) дээр хүргэж, энэ долоо хоногт анх удаа туршсан аж. Эхний туршилтаар сансрын нисгэгчид “Made in space, NASA” хэмээх товгор бичиг бүхий сурталчилгааны хавтан хэвлэсэн байна. Энэ төсөл нь газрын гадаргаас хол сансарт шаардлагатай сэлбэг хэрэгслийг яаралтай үйлдвэрлэх боломж олгоно” хэмээн ОУСС дахь тус төслийг хариуцсан менежер өгүүлжээ. Принтерийг Калифорнид төвтэй “Made in Space”компани үйлдвэрлэсэн бөгөөд жингүйдлийн нөхцөлд гурван хэмжээст эд зүйлс хэвлэх аргачлал бий болгох ажилд хоёр жил зарцуулсан аж. Туршилтын явцад жижиг хэсгүүд хоорондоо таамаглаж байснаас сайн барьцалдаж буйг олж тогтоосон байна. НАСА-ийн ажилтнууд сансарт хэвлэсэн хавтанг газар авчирсны нь дараа нарийн шинжилгээ хийлгэхээр төлөвлөжээ.
Д.Болд

Сэтгэгдэл (0)