Ш.Абэ Оростой энхийн гэрээ байгуулах зорилготой

 Японы Ерөнхий сайд Ш.Абэ Оростой газар нутгийн маргаанаа зохицуулж, Дэлхийн хоёрдугаар дайны үр дүнгээр энхийн гэрээ байгуулах зорилготой гэдгээ мэдэгджээ. Тэрбээр энэ тухай Хоккайдо арлын Немуро хотын даргатай уулзах үеэрээ хэлэхдээ зорилгодоо хүрэхийн тул хоёр орны удирдагчдын хооронд сайн харилцаа тогтоох шаардлагатай болохыг өгүүлсэн байна. Харин хотын дарга “Та Оросын Ерөнхийлөгчтэй долоон удаа уулзсан. Би таныг Ерөнхий сайдын эрх мэдлийн хүрээнд асуудлыг шийдээсэй гэж хүсч байна” гэжээ. Түүнчлэн хотын дарга Немуро Сюнскэ Хасэгава ирэх онд Оросын Ерөнхийлөгчийг Японд айлчлах үеэр хоёр орны хооронд газар нутгийн маргаан, энхийн гэрээ байгуулах зэрэг асуудлаар хийх хэлэлцээрт ахиц гарна гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн байна. Бээжинд болсон АПЕК-ийн уулзалтын үеэр хоёр орны удирдагчид ирэх онд болох дээд хэмжээний айлчлалын бэлтгэл хангах талаар тохиролцсон юм. Гэхдээ Токиогийн эрх баригчид барууны орнуудаас Оросын эсрэг тавьсан хориг арга хэмжээнд нэгдсэн нь хоёр талын харилцаа сайжирч, газар нутгаа эргүүлэн авна гэсэн зорилго биелэхэд саад учруулж болзошгүй. Японы эрх баригчид Итуруп, Кунашир, Шикотан арал, Хабомаи бүлэг арлыг өөрийн газар нутгаа хэмээн үздэг тул эдгээр нутгаа эргүүлж авсны дараа ОХУ-тай энхийн гэрээ байгуулна гэсэн байр суурь баримталдаг байна. Дайны дараа талууд гал зогсоох гэрээ байгуулсан боловч энхийн гэрээ байгуулаагүй тул хоёр орны хооронд дайн албан ёсоор дуусаагүй гэж үзэх боломжтой. ОХУ эдгээр арлыг дайны үр дүнд нэгэнт өөрийн газар нутаг болсон гэх байр суурийг баримталдаг. Дэлхийн хоёрдугаар дайны үед япончууд Сахалины өмнөд хэсэг болон Курилын арлуудыг Камчаткийн хойг хүртэл бүхэлд нь хянаж байсан. Ийн Курилын арлуудыг хянаснаар япончууд Алс Дорнодын боомтууд дахь зөвлөлтийн хөлөг онгоцуудыг Номхон далайд гаргахгүй хааж байсан нь ихээхэн хүндрэл учруулж байсан гэдэг.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Dundga (202.21.106.126)

    2014-12-03

    Orosd bagadna gedgee samurai nar oilgojdee,,,