М.Саакашвили Украины Ерөнхий сайдын орлогчийн суудлаас татгалзсан гэв

Гүржийн Ерөнхийлөгч асан М.Саакашвили Украины Засгийн газрын бүрэлдэхүүнд орж, Ерөнхий сайдын орлогчийн албан тушаал хашихыг өөрт нь санал болгосон тухай ярьжээ. Гэхдээ тэрбээр уг саналыг хүлээн авахаас татгалзсан гэдгээ Rustavi 2 телевизэд өгсөн ярилцлагын үеэр өгүүлсэн байна. Тэрбээр саналаас таталзсанаа Гүржийн төлөө хийсэн үйлдэл, эх орныхоо иргэншлээс татгалзахад бэлэн бус гэдгээ өгүүлжээ. Учир нь, Украины иргэншил болсон тохиолдолд Гүржийн иргэншлийг нь шууд цуцалдаг журамтай аж. М.Саакашвилиг эх оронд нь өнгөрсөн зунаас эхлэн албан ёсоор эрэн сурвалжилж байгаа бөгөөд түүнийг төсвийн долоон сая гаруй ам.долларыг хувийн хэрэгцээнд зарцуулсан, 2007 оны арваннэгдүгээр сарын 7-ны өдөр болсон жагсаалыг хүч хэтрүүлэн тараахдаа эрх мэдлээ хэтрүүлсэн, Гүржийн парламентын гишүүн В.Гелашвилийн эсрэг халдсан гэмт хэргийг зохион байгуулсан зэрэг хэд хэдэн ноцтой гэмт хэрэгт буруутгасан байна. Түүнийг Украины Ерөнхий сайдын орлогчид нэр дэвшүүлсэн тухай мэдээлэл өнгөрсөн долоо хоногт тус улсын хэвлэлүүдэд гарсан юм. Үүнтэй холбоотойгоор Гүржийн Гадаад хэргийн яамнаас энэ нь Гүрж, Украины харилцааг өөрчлөх үндэслэл болж болзошгүйг мэдэгджээ. Украины Ерөнхийлөгч П.Порошенко өнгөрсөн долоо хоногт тус улсын хууль тогтоомжид өөрчлөлт оруулж, Засгийн газарт гадаадын иргэдэд сайдын албан тушаал хаших боломж олгохыг санал болгосон байна. Үүний дараа тус улсад М.Саакашвили болон түүний хамтран зүтгэгчдэд сайдын суудал санал болгох тухай мэдээлэл тархсан юм.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • зочин (103.229.120.152)

    2014-12-03

    Энэ украйны эрх баригчид ер нь эрүүл байна уу, үгүй юу. Гүржийг самарчаад АНУ-д дүрвэж, эх орон нь эрэн сурвалжилж байгаа этгээдийг ЕС-ын орлогчоор урина гэнэ шүү. Эд нар явахгүй дээ. Гадны тоглоом болоод дууслаа. Хайран сайхан ард түмэн.