Б.Обама Фергюсонд зориулж, 263 сая ам.доллар хүсчээ
- 2014-12-03
- Дэлхий
- 0
Ерөнхийлөгч Б.Обама Конгресст хандан холбооны улсын төсвөөс Фергюсон дахь нөхцөл байдлыг зохицуулахад зориулж, 263 сая ам.долллар олгохыг хүсчээ. Энэ хөрөнгийг хууль сахиулагчдыг сургаж, иргэдийн зүгээс тэдэнд итгэх итгэлийг нэмэгдүүлэх ажилд зарцуулах аж. Тухайлбал, 50 мянган цагдаагийн биед ажил үүргээ гүйцэтгэх үед нь бэхлэх тусгай камераар хангах ажилд 75 сая ам.доллар зарцуулахаар төлөвлөсөн байна. Б.Обама энэ долоо хоногийн эхээр Фергюсон дахь үйл явдалтай холбоотойгоор хэд хэдэн зөвлөгөөн хийж, хууль сахиулах байгууллагын үйл ажиллагааны тухай тайланг сонсчээ. АНУ-ын Ерөнхийлөгч Фергюсон хотноо өнгөрсөн найдугаар сард болсон эмх замбараагүй явдлын дараа хууль сахиулах байгууллагын ажлын тайлан бэлтгэхийг шаардсан юм. Фергюсон хотноо өнгөрсөн сарын 24-ний өдөр Тангарагтны шүүхээс 18 настай хар арьст залууг буудан амь насыг нь хөнөөсөн цагдаагийн ажилтан Даррен Уилсоныг гэм буруугүй гэсэн тогтоол гаргасан. Үүний дараа тус шийдвэрийг эсэргүүцсэн иргэд гудамжинд гарч, Фергюсон болон өөр хэд хэдэн хотод эмх замбараагүй байдал газар авч, зарим газар дээрэм тонуул, галдан шатаах үйлдэл гарсан байна.
Д.Болд

Сэтгэгдэл (1)
AMERIK BAHARHALTNUUDAD (150.129.140.243)
TANAIH SHINE ARGACHLAL SEDEECH. MURUURUU CH UURSDUU DAMPUURAHGUI BUSDIIG BODOLD ESREG ALBADLAGA HIIH N HOTSROGDOL GEDGIIG OILGOHGUI BNUU AMERIKIIN ZUNCH MERGED TUR ZASAG SETGEL SUDLAACHID AA. 1- iig HARITSAH N 1000 HUN GSEN BAGTS AJILLAGAA N TANI TIIMERHUU BLAA.