В.Путин: Европт амьдрахгүй бол бид “өмнөд урсгал”-ыг хэрэгжүүлэхгүй
- 2014-12-04
- Дэлхий
- 0
Оросын Ерөнхийлөгч В.Путин “Өмнөд урсгал” хийн хоолойн төслийг хэрэгжүүлэхээргүй болсноо мэдэгджээ. Учир нь Болгар улс уг төслийг өөрийн эдийн засгийн бүсэд үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгоогүй байна. Энэ хийн хоолойг Хар тэнгисийн ёроолоор тавьснаар Украины нутгийг дайралгүй Европын өмнөд хэсгийн орнуудыг шатдаг хийгээр шууд хангах боломжтой болох байв. В.Путин энэ талаар “Бид Европын комиссын байр суурь “Өмнөд урсгал”-ын хувьд ажил хэрэгч биш байсан гэж үздэг. Энэ төслийг хэрэгжүүлэхэд саад учруулж байгааг бид харж байна. Европын орнууд энэ төслийг хүсэхгүй байгаа бол хэрэгжүүлэхгүй. Бид хийн урсгалыг дэлхийн бусад бүс нутагт чиглүүлнэ. Тухайлбал, байгалийн хийг шингэрүүлэх төслүүдийг хурдавчлах аргаар үүнийг хэрэгжүүлэх болно. Бид өөр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлснээр Европ тэр хэмжээний хийг Оросоос авах боломжоо алдана гэсэн үг. Энэ нь Европын орнуудын эдийн засгийн эрх ашигт нийцэхгүйгээс гадна бидний хамтын ажиллагаанд хохирол учруулна. Европ дахь манай түншүүдийн сонголт ийм. Тэд бол худалдан авагчид” гэжээ. Түүнчлэн тэрбээр “Болгар дахь хамтрагчид маань бидэнд ямар ч тохиолдолд “Өмнөд урсгал” төслийг хэрэгжүүлнэ, тус улсын үндэсний эрх ашигт нийцнэ гэдгийг хэлдэг байсан. Гэтэл харамсалтай нь тийм зүйл болсонгүй. Болгар бүрэн эрхт улсын дайтай байж чадахгүй бол ядахдаа Европын комиссоос алдагдсан боломжит ашгаа нэхэмжлэх хэрэгтэй. Болгар улсын төсөвт шатдаг хийн транзитаас жил тутам 400 сая ам.долларын татвар төвлөрөх боломжтой байв. Гэхдээ тэд арай өөр амлалт авсан бол энэ нь тэдний хэрэг” гэжээ. Оросын Ерөнхийлөгч “Өмнөд урсгал”-ын оронд Турк руу тэнгисийн ёрооолоор шууд хийн хоолой татах шинэ төсөл хэрэгжүүлэхэээр болсноо мэдэгдсэн байна. Энэ төсөл нь “Өмнөд урсгал”-ын төслийн хүрээнд өмнө нь бий болгосон зарим дэд бүтэц, тухайлбал, шахуургын станцуудыг ашиглах бөгөөд тэнгисийн ёроолоор тавих хоолойн урт нь хоёр дахин богино юм. Түүнчлэн “Өмнөд урсгал” төслийг хэрэгжүүлэх ажилд “Газпром” компани өмнө нь 4.5 тэрбум ам.доллар зарцуулсан нь бүхэлдээ үр ашигггүй болоогүй аж. Энэ төслийн ажил хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор өөр өрсөлдөх төслүүд, тухайлбал, Азербайжан, Иранаас Европ руу шатдаг хий нийлүүлэх Набукко” төсөл бүрэн зогсоход хүрчээ. Орос улс шинэ хийн хоолойгоор эрчим хүчний хэрэгцээ нь тогтмол өсөн нэмэгдэж буй Туркийн зах зээлд өмнөхөөсөө илүү их хэмжээний байгалийн хий нийлүүлэх боломжтой болно. Түүнчлэн шинэ төслийн хүрээнд Гректэй хил залгаа Туркийн нутагт шатдаг хий нийлүүлэх томоохон станц байгуулж, өмнөд Европын орнуудыг хийгээр хангах боломжтой болох гэнэ. Гэхдээ Турк, Грекийн нутгаар дамжин Европын орнуудад хүргэсэн тохиолдолд шууд Болгарын нутгаар нийлүүлснээр өртөг нэмэгдэх нь дамжиггүй. АНУ-ын томоохон хэвлэлүүд тухайлбал, “Нью-Йорк тайм”-д энэ үйл явдлыг Оросын эрх баригчдын дипломат ялагдал хэмээн үнэлж, өмнөд Европын орнуудыг “Газпром”- ын ноёрхолоос аврагдсан баярт үйл явдал хэмээн үнэлжээ. Түүнчлэн Европын холбоо, Оросын хооронд харилцаа муудсанаас гол ашиг хүртсэн улсууд бол Турк, Хятад хоёр хэмээн үнэлжээ. Учир нь Турк хийн хоолойгоор хямд өртөгтэй шатдаг хий их хэмжээгээр худалдан авах боломжтой болохоос гадна ирээдүйд транзит хийн тээврээс тогтмол орлого олох боломжтой болох юм. Харин Их Британийн “The Times” энэ үйл явдлыг “Оросын тал шатдаг хийн дайн зарлалаа” хэмээн дүгнэжээ. Оросын Ерөнхийлөгч, Туркийн Ерөнхийлөгч хоёрын ганцаарчилсан хэлэлцээрийн дараа хийсэн хамтарсан хэвлэлийн бага хурлын үеэр Р.Эрдоган тус улсад одоо нийлүүлж буй хийн хувьд Оросын тал үнийн хөнгөлөлт үзүүлж, одоо нийлүүлж буй шатдаг хийн хэмжээг жил бүр гурван тэрбум шоо метрээр нэмэгдүүлэхээр болсон гэв.
Д.Болд

Сэтгэгдэл (8)
hehe (103.14.36.18)
ene muu oros tegeed gonginoj baihaar mongoloor damjuulj hii damjuulah hooloi tavihgui tomrood bsan, odoo mongold jaahan ch gesen hii shahah geed tsarai aldaa daa haha
(202.170.67.182)
хэн нь том баагаад бна ай оросууд европ америктай үзээд байгаа юум бишүү оросын өндөр хөгжил технологи гэж юу бна чамтайгаа таарсан юум байгаа биз
Зочин (180.149.97.77)
Очүүхэн жул гарууд байж ямар том баацгааж байнаа, орос чинь дэлхийн хүчирхэг гүрэн өндөр техник технологитой, дэлхий том дайнд ялсан гүрэн. та нар шиг жижиг гарууд доош хийдэг ч улс биш шүү ддэ. мангар юм бичих юм, Оросод тэнэг иван байдаг бол бидэнд ч тэрнээс дутахааргүй бортуун тэр дээгүүр заларч л байдаг биз дээ.
Elbeg (150.129.140.86)
Teneg mongolchuud oilgoj av ix gyren uls gedeg iim bdag manai xeden tarxia ugaalgasan tenegyydtei adilgyi ooriin bodoltoi ouyn uxaantai bdag.usa g dagaad etsest ni xar sarmagchinguudtai l adil xuvi zaya bidniig tosno ter bol shar arist virus gedeg tavilan
эрдээ (202.170.67.182)
оросыг өмөөрөөд байх юум хогийн болсон шүү хэдэн жилийн өмнө монголоор хий тавиад 2 талаар нь цэрэгээр хамгаалуулах юум ярьсан гэнэлээ энэн цаашдаа монголыг 2 хуваах асуудал үүсгэхээр юум блох бсан гэнэлээ бас л хогийн байгаа биз
nbh (117.53.94.132)
Manaih teneg ivanaas doloon door bga shu bid ivanuudiig bish ivanuud bidniig teneg gh tsag irsen bn
(180.235.187.7)
uuriiguu hichee malaa chi putinaas uhaantai yum bol ehleed ulsaa hugjuulchih haray chamaig
(202.55.191.76)
Турк ингээд Оросын хараат боллоо доо. Тэнэг Иванууд хэрэглэгч хаан гэдэг үгийг мэдэж ав ертөнц дээр Орос ганцаараа байгалийн хийтэй орон биш шүү дээ. Урд нь Оросууд байгалийн хий экспортлоогүй үед бусад улс орнууд амьдраад болоод ирсэн биз дээ