Умард Солонгос “Sony”-ийн эсрэг халдлага үйлдсэнээ үгүйсгэсэнгүй
- 2014-12-03
- Дэлхий
- 0
Умард Солонгосын эрх баригчид “Sony Pictures” компанийн эсрэг кибер халдлага үйлдсэнээ үгүйсгээгүй тухай “Би Би Си” агентлагаас мэдээлжээ. Уг халд лага Умард Солонгосын за луу удирдагчийн тухай өгүүлдэг инээдмийн шинэ кино гарахын өмнөхөн болсон байна. “Sony”- ийн удирдлага тус компанийн веб сайтыг эвдсэнээс прокатанд гараагүй байсан шинэ кинонуудыг интернэтэд тавьсан хэргийг шалгаж эхэл сэн юм. Энэ ажлын хүрээнд Умард Солонгосын албан ёсны төлөөлөгчөөс Засгийн газар нь энэ хэрэгт хамааралтай эсэхийг асуухад “Хүлээж бай, та нар удахгүй мэдэх болно” хэмээн хариулсан байна. Умард Солонгосын эрх баригчид Ким Чен Ыны тухай өгүүлдэг “Ярилцлага” нэртэй инээдмийн шинэ кино той холбоотойгоор өнгөрсөн зурга дугаар сард НҮБ, АНУ-д хандан гомдол гаргасан юм. Кинонд хоёр сурвалжлагч Умард Сонгосын залуу удирдагчтай уулзах хүсэлт тавьсны дараа АНУ- ын ТТГ тэднийг өөрсдийн туршуул болгож, Ким Чен Ынд халдахаар зэхдэг аж. Умардын эрх баригчид энэ киног дайсагнасан үйлдэл бөгөөд алан хядах үйл ажиллагааг хөхиүлэн дэмжсэн хэрэг” хэмээн үнэлсэн байна. Түүнчлэн АНУ, НҮБ-аас уг киног хориглохыг шаардсан юм. Харин өнгөрсөн долоо хоногт “Sony Pictures” ком панийн Калифорнид орших компьютерийн сис темд үл мэдэх этгээд халдаж, хакерууд кино прокатад гараагүй байсан хэд хэдэн киног нь интернэтэд байршуулсан аж. Тухайл бал, “Энни” (Annie) хэмээх киноны нээлт энэ сарын 19-ны өдөр болох байжээ.
Д.Болд

Сэтгэгдэл (0)