М.Ходорковский: Оросын эсрэг хориг тавьсан нь том алдаа

“ЮКОС” компанийн эзэн асан М.Ходорковский өнгөрсөн мягмар гариг Европын парламентын Гадаад хэрэг эрхэлсэн тусгай хорооны хуралдаан дээр “В.Путиний номнол ба Европын аюулгүй байдал” сэдвээр илтгэл тавьжээ. Тэрбээр “Улсынх нь хувьд Оросын эсрэг хориг арга хэмжээ авсан нь улс төрийн томоохон алдаа” хэмээн дүгнэсэн аж. Тэрбээр “Үүнээс ойрын ирээдүйд зарим нэг эерэг үр дүн гарах боловч ирээдүйд бий болох стратегийн чанартай сөрөг үр дагавар нь давамгайлна” хэмээн мэдэгдсэн байна. М.Ходорковский “Ард түмний амьдрал доройтохын хэрээр оросууд ямар муу удирдагчдыг сонгосноо мэдрэх болно гэсэн үзэл баримтлалыг хүлээн зөвшөөрч болохгүй. Оросын ард түмнийг Европ өөрөөсөө түлхэж болохгүй” гэжээ. Тэрбээр Оростой харилцах бодлого нь ухаалаг, шударга, тохирсон байх ёстойг онцолсон байна. Түүнчлэн тулгамдсан гурван асуудал байгааг өгүүлжээ. Нэгдүгээрт, аливаа хориг арга хэмжээнээс болж, соёл, шинжлэх ухааны салбар дахь харилцаа, боловсрол, шинэ үеийг хүмүүжүүлэх ажил хохирох ёсгүй. Хоёрдугаарт, сөрөг хүчний төлөөлөгчдийг Оросын тусгай албад Европт мөшгин хөөхөөс хамгаалах хэрэгтэй. Гуравт, Кремлийн дэглэмийнхний авлигын үйл ажиллагаанд хаалт тавих хэрэгтэй гэдгийг хэлсэн байна.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)