НҮБ Сирийн 1.7 сая дүрвэгчийг хүнсээр хангахаа зогсоов

НҮБ-ын бүрэлдэхүүнд ордог Дэлхийн хүнсний хөтөлбөр /FAO/ Сирийн дүрвэгч 1.7 сая гаруй хүнд хүсний талон олгохоо аргагүйн эрхэнд зогсоож байгаагаа мэдэгджээ. Талоноор иргэд Иордан, Ливан, Турк, Ирак, Египет дэх дэлгүүрээс хүнсний бүтээгдэхүүн авдаг байна. Хүнсний талон олгохоо зогсоосноо тус байгууллага санхүүжилт хүрэлцэхгүй байгаа гэдгээр тайлбарласан аж. “Өвөл болж байхад олон гэр бүл талонгүй болсноор өлсгөлөнд нэрвэгдэнэ” хэмээн Дэлхийн хүнсний хөтөлбөрөөс мэдээлсэн байна. Тус байгууллагын мэргэжилтнүүдийн өгүүлснээр Ливан, Иорданд байрлаж буй дүрвэгсдийн хүүхдүүд дулаан хувцас хэрэглэлгүйгээс хамгийн их бэрхшээлтэй тулгарах аж. Дэлхийн хүнсний хөтөлбөрөөс гачигдаж буй хүмүүст жил тутам дөрвөн сая орчим тонн хүнсний бүтээгдэхүүн олгож, буяны үйл ажиллагаа явуулдаг томоохон байгууллагын нэг юм. Тус байгууллагыг 1963 онд НҮБ-аас хүнсний тусламж үзүүлэх нэгжийн үүрэгтэйгээр байгуулсан ба хөгжиж буй орнуудад үйл ажиллагаа явуулдаг. Өнгөрсөн онд тус байгууллага 75 орны 80 гаруй сая хүнд тусламж үзүүлсэн байна.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)