Б.Обама Эболагийн эсрэг тэмцэхэд зургаан тэрбум ам.доллар хүслээ

АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама өнгөр-сөн мягмар гаригт Конгресст хандан Эбола өвчний халдвартай тэмцэхэд зориулж 6.18 тэрбум ам.доллар олгохыг хүсчээ. Тэрбээр АНУ-аас энэ чиглэлээр хийж буй ажил сүүлийн үед үр дүнд хүрч байгаа боловч дахиад олон зүйл хийх хэрэгтэйг өгүүлсэн байна. Б.Обама “Цогтой цучил бүр шинэ түймэр гарахад хүргэж болзошгүй тул байнга хянуур байх хэрэгтэй. Халдвартай зүгээр нэг тэмцэх биш бид энэ түймрийг бүрэн унтраах хэрэгтэй” гэжээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр дэлхий даяар нийт 16 мянган хүн Эбола вирусийн халдвар авч, 6928 нь уг өвчний улмаас амь насаа алдсан аж. Гвиней, Либери, Сьерра-Леон зэрэг улсад халдварын хамгийн олон тохиолдол бүртгэгдсэн байна. Эбола өвчний улмаас нас барсан хүний төрөл төрөгсөд оршуулгын ёслол үйлдэн салах ёслол үйлдэхдээ талийгаачийн биед хүрснээс болж халдвар авсан тохиолдол нийт халдварын 20 орчим хувийг эзэлдэг ажээ.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)