“Төвийг эзэл” хөдөлгөөний удирдагчид тэмцлээ зогсоохыг уриалав

Хонконг дахь “Төвийг эзэл” хэмээх оюутны эсэргүүцлийн хөдөлгөөний удирдагч Бенни Тай, Чан Кин-ман, Чу Йиу-минь нар цагдаа нарт бууж өгөхөөр болж, жагсагчдыг тарахыг уриалсан байна. Жагсагчдын эсрэг цагдаа нар анх удаа хүч хэрэглэсний дараа тэд энэ шийдвэрээ гаргажээ. “Бид бүх насаараа хуулийг дагаж мөрдөж байсан. Хөдөлгөөнд оролцогсдын аюулгүй байдлыг хангах, хайр, энхтайванд хүрэх чин эрмэлзлийн үүднээс өөрсдөө бууж өгч, оюутнуудыг ухрахыг уриалж байна” хэмээн хөдөлгөөний удирдагчид мэдэгдсэн аж. Түүнчлэн “Бууж өгч байгаа нь хулчгарын шинж биш харин амласандаа хүрч буй зоримог алхам. Бууж өгөх нь сүйрэл биш харин зүрх сэтгэлгүй Засгийн газрыг буруутгасан үйлдэл” хэмээн тэдний тараасан нээлттэй захидалд өгүүлсэн байна. Үүний өмнө цагдаа болон шүүхийн тогтоол гүйцэтгэгчид оюутнуудын босгосон майхан хотхон, хориг, хаалтыг буулгаж эхэлснээс эсэргүүцлийн хөдөлгөөнийнхөн болон хууль сахиулагчдын хооронд тэмцэл ширүүссэн юм.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)