Ахмад зорчигчдыг гайхшруулах гэж байгаад хөлгөө живүүлсэн гэжээ
- 2014-12-04
- Дэлхий
- 0
“Коста Конкордия” аяллын томоохон хөлгийн ахмад зорчигчдоо байгалийн сайхнаар гайхшруулах зорилгоор зэргэлдээ аралд хэт ойртсон тухайгаа шүүх хурлын үеэр мэдэгджээ. Тэрбээр шүүхэд мэдүүлэг өгч эхэлсэн бөгөөд түүнийг санамсар болгоомжгүйгээс хүний амь бүрэлгэсэн, ажил үүрэгтээ хайхрамжгүй хандсан хэмээн буруутгасан байна. “Коста Конкордия” хөлөг онгоц 2012 оны нэгдүгээр сард усан доорх шүрэн хясаа мөргөж, живснээс 32 хүн амь насаа алдсан аж. Хөлгийн ахмад асан Франческо Скеттино хажуудаа явсан эмэгтэйд таалагдах гэж аюултай үйлдэл хийсэн гэх сэжиг таамгийг үгүйсгэж, энэ нь арилжааны зорилготой байсан тухай өгүүлжээ.
Д.Болд

Сэтгэгдэл (0)