Украины парламент Засгийн газрын бүрэлдэхүүнийг баталлаа
- 2014-12-04
- Дэлхий
- 0
Украины Дээд Рада буюу парламентын гишүүд өнгөрсөн мягмар гаригт Засгийн газрын бүрэлдэхүүнийг баталжээ. Гишүүд Ерөнхий сайд А.Яценюкийн санал болгосон сайд нарыг бүгдийг баталснаас гадна Ерөнхийлөгч П.Порошенкогийн санал болгосноор Батлан хамгаалах, Гадаад хэргийн сайдын суудалд өмнө нь уг албыг хашиж байсан сайд нарыг томилсон аж. Түүнчлэн Ерөнхийлөгчийн тусгай тогтоолоор Украины иргэншил олгосон гадаадын харьяат гурван хүнийг сайдын албан тушаалд томилжээ. Үүнд Гүржийн иргэн Александр Квиташвили Эрүүл мэндийн яам, Литва улсын иргэн Айварас Абромавичюс Эдийн засгийн хөгжлийн яам, АНУ-ын иргэн Наталья Яресько Сангийн яамыг тэргүүлэхээр болсон аж. Түүнлчэн Дотоод хэргийн яамны сайдаар Арсений Аваков дахин томилсон нь АНУ-ын дэмжлэгийг авсан А.Яценюкийн хувьд томоохон ялалт гэж дүгнэж болно.
Д.Болд

Сэтгэгдэл (0)