Хятадад авлигач түшмэлийн нууц амрагт хорих ял өгчээ
- 2014-12-05
- Дэлхий
- 0
Хятадад өндөр албан тушаал хашиж байсан түшмэлийн нууц амраг бүсгүйг хээл хахуулийн хэрэгт буруутгаж таван жил хорих ял өгсан тухай“chinadaily.com. cn” сайтад мэдээлжээ. Энэ нь авлигач төдийгүй тэдний ойр дотны хүмүүсийг хариуцлагад татахыг зөвшөөрсөн шинэ хуулийн хүрээнд гаргасан шийдвэр аж. Шүүхээс Төмөр замын яамны тээврийн хэлтсийн орлогч дарга асан Жан Шугуаны нууц амрагийг нийт 1.98 сая юанийн хахууль авахад тусалсан хэрэгт буруутгасан байна. Түүнчлэн түшмэл амрагаа төмөр замын чуулгад16000 мянган юанийн/2600 ам.доллар/ цалинтай дуучны ажилд оруулж, үнэтэй цаг, машин бэлэглэсэн гэнэ. Өдгөө57 настай Жан түшмэлийг нийт45.55 сая юань авлигад авсан хэргээр өнгөрсөн аравдугаар сард цаазаар авах шийтгэл ногдуулж, ялыг нь гүйцэтгэх хугацааг хоёр жилээр хойшлуулсан аж. Энэ нь бодит амьдрал дээр бүх насаар хорих ял болдог. Хятадад урьд нь авлигад автсан томоохон албан тушаалтны нууц амрагт ял оноолгүй, хууль бус аргаар олсон мөнгийг эргүүлэн төлөхийг шаарддаг байж. Харин энэ удаагийн хэрэг тэдэд ч гэсэн ял оноох талаар салхийг нь хагалсан үйл явдал болжээ. Энэ талаар эрүүгийн хэргээр мэргэшсэн Бээжин дэх нэгэн хуульч“Манай улс авлигатай тэмцэхийг чухал чилж байна. Үүний тулд бид авлигач түшмэд төдийгүй уг хэрэгт хамтран оролцсодтой мөн тэмцэх ёстой” гэсэн аж. Жан Шугуан бол авлигын хэргээр цаазаар авах ял авсан Хятадын Төмөр замын сайд асан Лю Цзижиний ойрын туслах байжээ. Хуучин сайд ашигтай гэрээнүүдийг наймаалж, 25 жилийн хугацаанд нийт арван сая ам.долларын авлига авсныг нь тогтоосон байна. Түүнийг огцорсны дараа яамыг нь татан буулгаж, эрх үүргийг нь Зам тээврийн яамны харьяа төрийн өмчийн“China Rail-ways” компанид шилжүүлсэн юм. Хятадын дээгүүр албан тушаалтай түшмэд олон нууц амраг байх нь тэдний нийгэмд эзлэх байр суурийг илтгэж байна гэж үздэг. Тухайлбал, Төмөр замын сайд асан Лю Жицзюн нийт18 нууц амрагаа мөнгөөр тэтгэдэг байж. Ийм түшмэдийн ивээлд орсон эмэгтэйчүүд заримдаа ивээн тэтгэгчээ хардах юмуу бусад шалтгаанаар муудалцаж, тэдний тухай сөрөг мэдээллийг нийгмийн цахим сүлжээнд тавьдаг гэнэ. Хууль сахиулагчид нийгмийн цахим сүлжээг байнга судалж, энэ төрлийн мэдээллийн дагуу олон авлигач түшмэлийн хэрэг илрүүлсэн аж. Үүний үр дүнд“Нууц амрагийн тусламжтайгаар авлигач түшмэдтэй тэмцэх” гэдэг шинэ ухагдахуун хүртэл бий болжээ.
Д.Болд

Сэтгэгдэл (0)