Украины Засгийн газар орос хэлээр хуралддаг болов

А.Яценюк тэргүүтэй Украины шинэ Засгийн газар анхны хуралдаанаа орос хэлээр хийхээс аргагүй болсныг тус улсын хэвлэлүүдэд мэдээлжээ. Учир нь Эрүүл мэндийн сайд гүрж гаралтай Александр Квиташвили оросоор ярихыг шаардсан байна. Засгийн газрын хуралдааны сэтгүүлчдэд нээлттэй хэсгийг Ерөнхий сайд А.Яценюк украин хэлээр явуулсан боловч хаалттай хэсэгт нь англиар ярьж эхэлсэн гэнэ. Гэвч танхимын сайд нар англи хэлнээ маруухан тул оросоор ярихад хүрсэн аж. Эрүүл мэндийн шинэ сайд нь украинаар ойлгодоггүй болох нь хуралдааны хаалттай хэсэг дууссаны дараа тодорхой болсон аж. А.Яценюк хурлаа хаалттай горимд хийх явцдаа гадаадын харьяат сайд нараасаа украинаар ойлгож буй эсэхийг нь асуухад Эдийн засгийн хөгжлийн сайд Литвийн иргэн А.Абрамовичас, Сангийн сайд украин гаралтай АНУ-ын иргэн Наталья Яресько нар “Тийм” гэсэн хариу өгсөн байна. Засгийн газрынхаа сайд нарыг гадаадын иргэдээр бүрдүүлснийг украины зарим улс төр судлаач “Удирдлага нь гадаадаас зааварчилгаа авч буйг илтгэсэн хэрэг” хэмээн үнэлсэн аж. Тухайлбал “Киевский телеграф” сонины эрхлэгч“Энэ бүх үйл явдлыг найруулж, хөгжмийг нь захиалж, бүсгүйг бүжиглүүлж буй тал санхүүг нь барихаар боллоо” хэмээн дүгнэжээ.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (4)

  • (103.229.122.242)

    2014-12-09

    Одоо Украинаас Оросууд нь гарч байх шив ингээд Оросуудыг дэмждэг хүмүүс Украинд цөөрч Оросууд Украинаас хагацаж эхлэлээ дээ. Тэнэг Иванууд буруу бодлого явуулж Оросын төлөө санал өгдөг хүмүүс цөөрч хяналтаа тавих чадваргүй болж байна хохь нь

  • (103.229.122.242)

    2014-12-09

    Тэгээд Оросыг дагах ёстой юм уу олон жил Оросыг дагасан хөгжсөн хөгжил нь хаана байгаа юм Оросууд Украинд гэртээ байгаа юм шиг загнаж Мафи нь Украинд мөнгө угаадаг байсан шүү дээ. Украинчууд өөрөөр амьдрах гэж үзэж байна тэд манайхыг бодвол олон гарцтай дээр нь хөдөө аж ахуй өндөр хөгжсөн газрын баялаг ихтэй улс дорхоноо сайжрана одоо болж байгаа явдал бол түр зуурын хямрал. Оросуудаас хамгаалахын тулд эргээд цөмийн зэвсэгтэй болох хэрэгтэй дээ юу төлөө суурь бааз болох боловсон хүчинтэй билээ. Украин сэргэнэ гагцхүү эв нэгдэлтэй байх хэрэгтэй Оросуудаас гуйхгүй амьдрах чадалтай улс

  • (178.115.131.38)

    2014-12-08

    mongol ukrainii hoinoos orloo hujaa huneer said tavih gej baina mongol ukrain busad talaaraa bas adilhan baina sonovol taarsan tor geech boljee

  • зочин (150.129.141.152)

    2014-12-08

    Энэ Украйныг Майданы хэдэн тэнэг дуусгалаа шүү. Угаасаа л орос хэлтэн улс юм чинь өөрөөр яахым бэ. 40 000 гаруй иргэдээсээ өөрийн улсын иргэнээр сайд тавьчиж ч чадахгүй, үнэхээр дампуу.