Р.Мугабе эхнэрээ Төрийн тэргүүний суудалд “сойлоо”

Зимбабвегийн Ерөнхийлөгч Р.Мугабег тус улсын эрх баригч Зимбабве дэх Африкийн үндэсний холбоо намын тэргүүнээр улираан сонгожээ. Түүнчлэн түүний эхнэрийг намын томоохон албан тушаалд томилсон байна. “Ерөнхийлөгчийн эхнэр Грейс Мугабег намын эмэгтэйчүүдийн жигүүрийн удирдагчаар томилсон нь ирээдүйд тус улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд өрсөлдүүлэхээр зэхэж буйг илтгэж байна” хэмээн улс төрийн зарим шинжээч дүгнэсэн аж. Одоо 90 настай Р.Мугабе 1980 оноос хойш улс орноо удирдсан бөгөөд Ерөнхийлөгчийн ээлжит бүрэн эрхийн нь хугацаа2018 онд дуусна. Тэрбээр эрх баригч намын хурлын өмнө насан өөд болтлоо Төрийн тэргүүн хэвээр байна гэдгээ мэдэгдэж байжээ. Харин 49 настай Грейс Мугабе сүүлийн үед нөхрийнхөө улс төрийн өрсөлдөгч нар, тухайлбал дэд Ерөнхийлөгч Жойс Мужараг эрс шүүмжилж, түүний удирддаг намын жигүүрт “цэвэрлэгээ” хийж эхэлсэн байна. Үүнтэй холбоотойгоор дэд Ерөнхийлөгч Жойс Мужара хатагтайн хүүхдүүд Өмнөд Африк руу оргон зайлсан тухай цуу яриа тус улсад тархсан аж.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)