Ромын пап: Христийн шашинтнуудыг Ойрхи Дорнодоос шахаж байна

Ромын пап Франциск Исламын хэт даврах үзэлтнүүд Ойрхи Дорнодоос христийн шашинтнуудыг улам эрчимтэй шахан зайлуулж байгааг өгүүлжээ. Тэрбээр Христийн шашинтнуудад хандан радиогоор үг хэлэхдээ“Исламын улс” бүлэглэлийн дайчид тус бүс нутгийг огт Христийн шашинтангүй болгохыг зорьж байгааг хэлсэн байна. Түүнчлэн Исламын хэт даврах үзэлтнүүд курдын езидүүд зэрэг өөр үндэстэн, шашны өөр урсгал шүтдэг иргэдийг харгислан дарангуйлж, бүс нутгийн соёлын өвд нөхөж баршгүй хор учруулж байгаа мэдэгдсэн аж. Иракийн нутгийн хойд хэсэгт Исламын хэт даврах үзэлтнүүд эрчимтэй давшиж эхэлснээс хойш хэдэн зуун мянган Христийн шашинтан орон гэрээ орхин дүрвэжээ.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (37.14.143.185)

    2014-12-12

    христийн шашин чинь емператор константиногын зохиосн худлаа шашин шүү дээ үхэрнүүдээ.үхэрнүүдэд мөн зохицож байнаа хахаха