АНУ-ыг Арабын ертөнцийн зовлон зүдгүүрт буруутай гэв
- 2014-12-08
- Дэлхий
- 0
Суданы Ерөнхийлөгч Омар Хасан аль-Башир Арабын ертөнцөд одоо амсч буй бүх зовлон зүдгүүрт АНУ буруутай болохыг Оросын“RT” сувагт өгсөн ярилцлагынхаа үеэр мэдэгджээ. Тэрбээр тус бүс нутагт явуулж буй АНУ-ын бодлогыг сөрж ирснээ ярьсан аж. Түүнчлэн тус улсын эрх баригчдыг хүний эрхийг зөрчсөн хэрэгт буруутгасан нь өөрсдөдөө дуулгавартай хүмүүсийг төрийн эрхэнд гаргах зорилготой болохыг өгүүлсэн байна. Гааг дахь Олон улсын эрүүгийн шүүхээс2009 оны гуравдугаар сард Суданы Ерөнхийлөгч Омар Хасан аль-Баширийг Дарфур мужид гэмт хэрэг үйлдсэн хэмээх үндэслэлээр баривчлах тогтоол баталсан юм. Харин 2010 онд тэрбээр Төрийн тэргүүний албан тушаалд улиран сонгогдсон байна.
Д.Болд

Сэтгэгдэл (2)
зочин (150.129.142.253)
үнэн шүү дэлхий дээр дайн хямралыг дэгдээгч АНУ хамсаатнуудтайгаа
зочин (202.21.106.134)
үнэниийг л ярьж