Сирийн дүрвэгсдийг хүлээн авахыг уриалжээ
- 2014-12-09
- Дэлхий
- 0
Дэлхийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг Төрийн бус байгууллагууд (ТББ) Сирийн нутгаас хол оршдог улс орнуудад хандан тус улсаас дүрвэгсдийг хүлээн авахыг уриалжээ. Женева хотноо болсон НҮБ-ын хандивлагч орнуудын чуулган дээр Хүүхдийг хамгаалах сан зэрэг гучин ТББ дэлхийн улс орнуудад хандан хамтарсан мэдэгдэл гаргаж, Сирийн дүрвэгсдээс ядаж таван хувь буюу 180 мянган хүнийг хүлээн авахыг хүссэн аж. Хамтарсан мэдэгдэлд Сиритэй хөрш зэргэлдээ орнууд 3.6 сая дүрвэгч хүлээн авсныг өгүүлсэн байна. Түүнчлэн бусад орон нийт дүрвэгсдийн хоёр хувийг нутагтаа хүлээн авчээ.
Д.Болд

Сэтгэгдэл (0)