Mалала Пакистаны Ерөнхий сайд болох найдвар тээж явдаг
- 2014-12-11
- Дэлхий
- 0

Пакистан дахь хүний эрхийн төлөө тэмцэгч Mалала Юсуфзай охин Нобелийн Энхтайвны шагнал авахынхаа өмнө ирээдүйд тус улсын Ерөнхий сайд болох найдвар тээж явдаг тухайгаа ярьжээ. Тэрбээр Их Британид сургуулиа төгсгөөд шууд энэ албыг авахыг оролдож магадгүй гэдгээ сэтгүүлчид хэлсэн байна. Mалала Юсуфзай нь Энэтхэг дэх хүний эрхийн төлөө тэмцэгч Кайлаш Сатяртнитай хамт Нобелийн Энх тайвны шагнал авахаар болсон юм. Тэрбээр Нобелийн Энх тайвны шагналыг авсан хамгийн залуу хүн юм.
Д.Болд

Сэтгэгдэл (0)