НҮБ 22 оронд хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ
- 2014-12-11
- Дэлхий
- 0
НҮБ дэлхийн хамтын нийгэмлэгт хандан ирэх онд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх ажилдаа 16.4 тэрбум ам.доллар хандивлахыг хүсчээ. Энэ тухай НҮБ-ын Хүмүүнлэгийн асуудлыг зохицуулах албаны сайтад өгүүлсэн байна. “Цуглуулсан хөрөнгийн 80 гаруй хувийг сөргөлдөөнд нэрвэгдэн хүчирхийлэл, харгислал, сүйрэлд өртсөн орнуудад илгээнэ” хэмээн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Хүмүүнлэгийн асуудал хариуцсан орлогч, хатагтай Валери Амос Женев хотод болсон хуралдааны үеэр мэдэгджээ. Хүмүүнлэгийн тусламжийг Афганистан, Ирак, Мьянмар, Украин, Йемен зэрэг оронд олгох аж. Үүнээс нийт 7.2 тэрбумыг Сирийн иргэний дайны хөлд нэрвэгдсэн иргэдэд хүргэхээр төлөвлөсөн байна. НҮБ ирэх онд 22 оронд тусламж үзүүлж, үүнд 57.5 сая хүн хамрагдах аж.
Д.Болд

Сэтгэгдэл (0)