Дэлхийн орнууд уур амьсгалын асуудлаар тохиролцжээ

Перу улсад дэлхийн 190 орны төлөөлөгчид цугларч, хуралдсаны үр дүнд уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар тохиролцоонд хүржээ. Энэ чуулга уулзалтын үеэр ярьж тохиролцсон шийдвэрүүдийг ирэх онд Парис хотноо болох дараагийн хуралдааны үеэр тохиролцооны дагуу албан ёсны гэрээ байгуулах юм. Шинэ гэрээ нь Киотогийн гэрээг орлох үүрэгтэй аж. Европын холбооны гишүүн орнууд уур амьсгал болон эрчим хүчний салбарт 2030 хүртэл биелүүлэх өргөн цар хүрээтэй зорилтуудаа өнгөрсөн аравдугаар сард хэлэлцэн тохиролцсон аж. Тухайлбал, Европын холбооны орнууд энэ хугацаанд хүлэмжийн хий ялгаруулах хэмжээг 40 хувь хүртэл бууруулах зорилт тавьжээ. Хятад, АНУ-ын эрх баригчид өнгөрсөн сард уур амьсгалын чигэлээр дэвшүүлсэн зорилтыг олон нийтэд танилцуулсан юм.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)