Н.Лалович 2014 оны спортын шилдэг менежерийн нэг болжээ

 Дэлхийн нэр хүнд бүхий Английн “SportBusiness Interna-tional” сэтгүүлээс өвөрмөц санаа, бизнесийн шийдвэр гаргаж тэдгээрийг ажил хэрэг болгож чадсан спортын зүтгэлтнүүдийг шалгаруулж оны спортын шилдэг менежерээр тодруулдаг уламжлалтай. Үүний дагуу 2014 оны спортын шилдэг 20 менежерийг уншигчдынхаа санал асуулгаар саяхан тодруулжээ. Тэдгээр шилдэг 20 менежерийн дотор дэлхийн бөхийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч Н.Лалович хоёр дахь жилдээ багтжээ. Өнгөрсөн жил бөхийн спортын төрлийг олимпын наадмын хөтөлбөрт эргүүлэн багтаахын төлөө явуулсан олон талт үйл ажиллагаагаараа тодорч, 11 дүгээр байрт орж байсан бол энэ онд есдүгээрт бичигдсэн байна.Түүнийг холбоогоо чадварлаг удирдаж, энэ жил бөхийн барилдааны дүрмийг өөрчилж үзүүштэй, өрсөлдөөнтэй болгосон мөн хүйсийн тэгш бус байдлыг халж маркетинг, сурталчилгааны хэлтсийг шинээр байгуулсан гэсэн үзүүлэлтээр спортын шигдэг менежерийн нэгээр нэрлэсэн байна.

 

Б.НОМУУН

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)