Унгарт дэлгүүрүүдийг ням гаригт ажиллахыг хориглоно
- 2014-12-18
- Дэлхий
- 0
Унгарын парламентаас ням гаригт томоохон супермаркетуудыг ажиллахыг хориглосон шийдвэр гаргажээ. Үүнтэй холбоотойгоор тус улсад эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөсөн байна. Харин Ерөнхий сайд В.Орбан ням гаригт худалдаа хийхийг хориглосноор иргэд тус өдөр дэлгүүрээр хэсэхийн оронд гэр бүлтэйгээ амардаг болох давуу талтайг өгүүлжээ. Статистик мэдээллээс үзэхэд Унгарын таван хүн тутмын нэг нь ням гаригт дэлгүүр хэсч өнгөрүүлдэг аж. Сүлжээ худалдааны төвүүд энэ хязгаарлалтыг мөрдөж эхэлбэл 20 мянга гаруй хүн ажилгүй болно гэдгийг мэдэгджээ.
Д.Болд
Сэтгэгдэл (0)