Францад автомашинтай халдлага гарлаа
- 2014-12-23
- Дэлхий
- 0
Францын Дижон хотноо гудамжинд явсан 11 явган зорчигчийг машинтай хүн “Аллах акбар” хэмээн уулгалан хашгирч дайрсан хэрэг гарчээ. Францын хэвлэлүүдэд мэдээлснээр хоёр хүн нэлээд ноцтой бэртсэн байна. Халдлага үйлдсэн этгээд хагас цагийн дотор таван байрлалд хүн дайрсны дараа цагдаа нар түүнийг саатуулсан аж. Хэрэгтэн сэтгэцийн өвчтэй нэгэн бололтой. Францын цагдаа нар өнгөрсөн бямба гаригт “Аллах акбар” хэмээн хашгирч, хутга барин дайрч, гурван цагдааг шархдуулсны дараа уг этгээдийг буудан хороожээ. Тэрбээр “Палестины хүүхдүүдийн төлөө тэмцэгч хэмээн хашгирч байсан тухай гэрчүүд ярьсан аж. Францад Исламын шашинтай 5-6 сая хүн амьдардаг ба сүүлийн үед тус улсад өөрсдийгөө Исламын шашны төлөө тэмцэгч гэх хүмүүс халдлага үйлдэх нь нэмэгдсэн байна.
Д.МӨНХБОЛД

Сэтгэгдэл (3)
... (84.30.50.12)
Fucking allah akbar
... (84.30.50.12)
Fucking allah akbar
(49.0.137.100)
Ene laluud delhiigees zailaasai