Мексикийн цагдаа нар цагаачдыг бөөнөөр нь хороодог байжээ
- 2014-12-24
- Дэлхий
- 0

Мексикийн Тамаулипас му жийн Сан-Фернандо хотын цаг даа гийнхныг хар тамхины мафийнхантай нягт хамтран ажиллаж байсан тухай хэргийг тус улсад шалгаж эхэлжээ. Мөрдлөгийн явцад цагдаа нар “Сетас” (Los Ze- tas) хэмээх хар тамхины бүлэглэлийн удирдлага дор ажиллаж, төв Америкийн хөрш зэргэлдээ орнуудаас ирсэн цагаачдыг 2010 онд бөөнөөр нь хороох ажилд оролцож байсныг тогтоосон байна. Тухайн үед “Сетас”-ын гишүүд 72 хүнийг хулгайлж, амийг нь хөнөөсөн аж. Мексикийн прокурорын байгууллагын олж тогтоосноор цагдаа нарын гарт нийт 280 гаруй цагаач иргэн амь насаа алдсан тухай тус улсын “El Economis- ta” сонинд мэдээлжээ. Цагдаа нар хар тамхины бүлэглэлийн захиалгаар хүмүүсийг саатуулж, гэмт хэрэгтнүүдэд шилжүүлж өгдөг байж. Үүнийхээ хариуд мөнгөн шан харамж авдаг байсан нь илэрчээ. Сан-Фернандо хотноо 2010, 2011 онд хэд хэдэн цагдаагийн ажилтныг цагаачдыг хөнөөсөн, 193 хүнийг хулгайлж мафийнхантай хамтран хөнөөсөн хэрэгт сэжиглэн саатуулсан аж.
Энэ хэргийн тухай урьд нь мэдээлж байгааггүй боловч одоо олон нийтэд дэлгэхээс өөр аргагүй болсон байна. Мексикийн хэвлэлүүдэд мэдээлснээр 2010 оны наймдугаар сард дор хаяж 17 цагдаагийн ажилтан 72 цагаач иргэнийг саатуулж, хар тамхи наймаалдаг “Сетас” мафийн бүлэглэлд шилжүүлэн тэднийг цаазлахад оролцсон аж. Түүнчлэн 2011 оны дөрөвдүгээр сард нийт 193 хүний цогцос бүхий оршуулга илэрчээ. Үүнээс үзэхэлд Мексикийн эрх баригчид хэдэн жилийн турш цагдаа нар иргэдийг бөөнөөр нь хороох ажилд оролцсон тухай мэдээллийг нуун дарагдуулж байсан байна.
Игуала хотноо энэ оны есдүгээр сард цагдаа нар 43 оюутныг саатуулж, дээрэмчдийн гарт өгсөн хэрэг олны анхаарлыг татсаны дараа дээрх хэргийн тухай мэдээлэл ил гарсан юм. Оюутнуудыг саатуулж, хулгайлах явцад зургаан хүнийг хэргийн газар буудан хороосон байна. Уг хэргийг Игуала хотын даргын захиалгаар үйлдсэн бөгөөд түүнийг баривчлан шалгаж эхэлжээ. Одоогоор тэдгээр оюутны нэгийнх нь цогцсыг мөн гэдгийг тогтоогоод байгаа аж. Мексикийн Ерөнхий прокурор Хесус Мурильо Карам энэ хэрэгтэй холбоотой сэжигтнүүд аллага үйлдсэнээ хүлээсэн тухай саяхан мэдээлсэн юм.
Д.Болд

Сэтгэгдэл (1)
turuu (150.129.142.105)
baga baihad mexic geheer goy tom ereeen malgai umsuzh tom gitar barizh duulzh yavdag sayhan humuuus tolgoid buudag baisan,odoo zugeer sayhan aluurchid baina sh de.