Никарагуад хоёр далайг холбосон суваг барьж эхэлжээ

Никарагуад энэ долоо хоногт Атлант, Номхон далайг холбосон шинэ суваг барьж эхэлжээ. Шинэ суваг нь Панамын сувагтай өрсөлдөх юм. Нийт 278 км урт, 30 м гүн шинэ сувгаар 400 мянган тонн хүртэлх даацтай орчин үеийн томоохон хөлөг онгоц нэвтрэх боломжтой байх аж. Сувгийн барилгын ажлын нээлтэд Никарагуа улсын Ерөнхийлөгч Д.Ортега“Суваг баригдсанаар олон ажлын байр шинээр бий болж, тус улсын эдийн засагт сайн нөлөө үзүүлнэ” гэдгийг хэлсэн байна. Нийт 50 тэрбум ам.долларын өртөгтэй энэ төсөлд 50 мянга гаруй хүн оролцох гэнэ. Үүнээс гадна тус улсад сувгийн ойролцоо олон улсын нисэх буудал, чөлөөт худалдааны бүс, хэд хэдэн усан боомт байгуулахаар төлөвлөжээ. Харин экологийн зарим байгууллага энэ төсөл хэрэгжсэн тохиолдолд төв Америктаа хамгийн том цэнгэг уст Никарагуа нуур бохирдож болзошгүй тухай өгүүлдэг байна. Түүнчлэн орон нутгийн иргэд газрыг нь булаан авна хэмээн эмээж эсэргүүцэж байгаа аж. Учир нь суваг барихтай холбоотойгоор30 орчим тариачин газраа орхиход хүрэх юм байна.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)