Христийн шашинтнууд Зул сарын баяраа Вифлеемд тэмдэглэлээ
- 2014-12-26
- Дэлхий
- 0

Христийн шашинт олон сая хүн арванхоёрдугаар сарын 25-нд Зул сарын баяраа тэмдэглэлээ. Энэхүү баярыг хамгийн эртний уламжлал, заншлын дагуу тэмдэглэдэг газар бол Вифлеем хот юм. Вифлеем хотноо христийн мянга мянган үнэнч сүсэгтнүүд цугларан Зул сарын баяраа өчигдөр тэмдэглэжээ. Христийн шашинт энэ хотод Есүс Христийг мэндэлсэн гэж үздэг юм. Баярын жагсаал Зул сарын сүмээс эхэлсэн аж. Тэд уг сүмд 2015 онд манай гариг, хүн төрөлхтөн сайн, сайхан байхыг хүсч залбирцгаасан байна.
Д.Болд

Сэтгэгдэл (0)