Хагалгааны дараа сельфидсэн эмч нарыг ажлаас нь халжээ

Хятадын Ши ань мужийн Фенчен хувийн эмнэлгийн эрхлэгч, эмч, сувилагч нарын арваад хүнийг хагалгааны дараа сельфидсэн хэмээн ажлаас нь халжээ.

Хагалгааны дараа ухаангүй өвчтөнийхөө дэргэд авахуулсан уг зураг өнгөрсөн долоо хоногт нийгмийн сүлжээгээр тарж, иргэдийн бухимдуулсан байна.

Халагдсан эмч, ажилчид эмнэлгийн хагалгааны өрөөг нүүлгэн шилжүүлэх гэж буйтай холбогдуулан дурсгалын зураг татуулсан гэжээ. Гэвч өвчтөний нүүр ил гарсан, эмчийн мэргэжлийн ёс зүйд харшилсан үйлдэл хийж, олон нийтийн дургүйцлийг хүргэсэн тул ийнхүү шийтгэсэн байна.

Ши ань мужийн Нийгмийн эрүүл мэндийн газраас тус эмнэлгийг иргэдээс албан ёсоор уучлалт гуйн, дахин ийм алдаа гаргахгүй байхыг хатуу анхааруулжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • бо (203.194.114.31)

    2014-12-28

    тэнэг зэрлэг ***** нар.

  • zochin (112.72.11.123)

    2014-12-26

    zuv shde ugaasaa hujaagiin ene hatuu huui durem ter tusmaa teriigee yagshtal bieluuldeg ni nadad taalagddag

  • зочин (150.129.140.234)

    2014-12-26

    Хууль, ёс зүйг ягштал баримталдаг газар хариуцлага тооцогдох юм.