NBA-гийн солилцоо сонирхол татаж эхэллээ
- 2011-12-12
- Спорт
- 0
Ойрын өдрүүдэд сагсан бөмбөг сонирхогчдын дунд NBA-гийн солилцоо наймааны тухай яриа эд өрнөж байна.
Ойрын өдрүүдэд сагсан бөмбөг сонирхогчдын дунд NBA-гийн солилцоо наймааны тухай яриа эд өрнөж байна. Өнгөрөгч амралтын өдрүүдэд солилцоо наймаа хийх эрх олгогдсон тул багууд үлдсэн 14 хоногт хүссэн солилцоогоо хийх гэж улайрч эхэллээ. NBA-гийн ямар тоглогч ямар багт очих нь тун их сонирхол татаж байгаа энэ үед зарим нэг багийн солилцоо наймаaнаас товчлон хүргэе.
- “Бостон Селткис”-ийн довтлогч Глэн Дэвис “Орландо мэжик”-т очжээ. Түүний оронд “Бостон” Брэндон Бассыг авсан байна. Дэвис “Орландо”-той дөрвөн жилийн 26 сая ам.долларын гэрээ хийжээ.
- “Орландо мэжик” нэг тоглогчийн гэрээг шууд цуцлах боломжоо ашиглан Гилберт Аренасыг чөлөөт тоглогч болгожээ. Аренас “Орландо”-той гурван жилийн гэрээтэй байсан бөгөөд энэ хугацаандаа 60 сая ам.долларын цалин авах байв. Аренас өнгөрсөн улиралд нэг тоглолтод дунджаар найман оноо авч байсан нь “Орландо”-гийн удирдлагад чамлалттай санагджээ. - “Сакраменто”-гийн удирдлага довтлогч Маркус Торнтонтой таван жилийн 40 сая ам.долларын шинэ гэрээ байгуулжээ.
- “Нью-Йорк”-ийнхон “Кливленд”-ийн Барон Дэвисийг сонирхож эхэлсэн байна. Дэвисийг “Кливленд” гэрээ цуцлах журмын дагуу чөлөөт тоглогч болгож магадгүй аж. Тиймээс чөлөөт тоглогч болмогц
“Нью-Йорк” авахаар төлөвлөөд байгаа гэнэ.
- “Майами” Жеймс Жонстой гурван жилийн гэрээ үзэглэжээ. 31 настай сагсан бөмбөгч нэг жилийн хоёр сая ам.долларын цалин авах юм байна. Хэдийгээр өөр багууд Жонст илүү ашигтай гэрээ санал болгосон ч тэрбээр “Майами”-д үлдэхийг хүсчээ. Түүний эл шийдвэрийг энэ жил “Майами” аваргалах боломжтой холбон тайлбарлаж байна.
- “Финикс” Грант Хиллтэй нэг улирлын гэрээ хийхээр тохиролцжээ. 39 настай сагсан бөмбөгч энэхүү гэрээнд заасны дагуу жилд 6.5 сая ам.долларын цалин авна. Грант Хилл өнгөрсөн улиралд нэг тоглолтод дунджаар 13.2 оноо авч, 4.2 удаа самбараас бөмбөг авалт хийсэн байна. - Крис Пол “Лейкерс”-т очих солилцоонд нь хориг тавьсанд ихэд эгдүүцэн, сагсан бөмбөгчдийн зөвлөлийн тэргүүн Билли Хантерт хуулийн зүгээс тусламж үзүүлэх боломж бий эсэхийг лавлажээ.
www.UNEN.mn сайт
Ойрын өдрүүдэд сагсан бөмбөг сонирхогчдын дунд NBA-гийн солилцоо наймааны тухай яриа эд өрнөж байна. Өнгөрөгч амралтын өдрүүдэд солилцоо наймаа хийх эрх олгогдсон тул багууд үлдсэн 14 хоногт хүссэн солилцоогоо хийх гэж улайрч эхэллээ. NBA-гийн ямар тоглогч ямар багт очих нь тун их сонирхол татаж байгаа энэ үед зарим нэг багийн солилцоо наймаaнаас товчлон хүргэе.- “Бостон Селткис”-ийн довтлогч Глэн Дэвис “Орландо мэжик”-т очжээ. Түүний оронд “Бостон” Брэндон Бассыг авсан байна. Дэвис “Орландо”-той дөрвөн жилийн 26 сая ам.долларын гэрээ хийжээ.

Сэтгэгдэл (0)