”Алтан жолоо” группийн ажилтан, албан хаагчид төрийн дээд шагнал хүртлээ
- 2014-12-31
- Үнэн
- 0

Монгол Улсын Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээсний 103 жилийн ойн баярыг тохиолдуулан Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигаар “Алтан Жолоо Групп”-ийн үр бүтээлтэй, сайн ажиллаж буй зарим албан хаагчдыг төрийн дээд шагналаар шагналаа.
• “Алтан Жолоо Групп”-ийн Санхүү эрхэлсэн захирал Ч.Гүнсэн “Хөдөлмөрийн гавъяаны улаан туг”-ийн одонгоор
• “Алтан Жолоо Трэйд” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Энхтуяа “Алтан гадас” одонгоор
• “Арвайн Үндэс ХХК”-ийн дэд захирал О.Янжинлхам “Алтан гадас” одонгоор
• “Алтан Жолоо Трэйд” ХХК-ийн Санхүүгийн албаны дарга Д.Мөнгөнзаяа “Хөдөлмөрийн хүндэт” медалиар
• “Арвайн Үндэс” ХХК-ийн Шар айрагны үйлдвэрийн дарга Р.Тогтмол “Хөдөлмөрийн хүндэт” медалиар
• “Арвайн Үндэс” ХХК-ийн инженер техникийн албаны дарга Ш.Цэдэвсүрэн нар “Хөдөлмөрийн хүндэт” медалиар тус тус шагнагдлаа.

Сэтгэгдэл (0)