Шанхайд он гарахаас өмнө олон арван хүн дарагдаж нас барлаа
- 2015-01-02
- Дэлхий
- 0

Шанхай хотын Бюнд дүүргийн Ченюи өргөн чөлөөнд 30 мянга гаруй оюутан залуус цугларсан үед ойролцоох барилгын дээврээс тэдэн рүү америк доллар шиг дүрстэй тасалбар шидсэний улмаас олон арван хүн бие биеийнхээ хөлд дарагдан нас барсан байна.
Хэрэг явдал өчигдөр орон нутгийн цагаар 23:50-д болсон гэж орон нутгийн хэвлэл мэдээлсэн бол ВВС агентлагийн уламжилснаар Шанхай хотын захиргаа эл хэргийг 23:35 цагт эхэлсэн гэжээ. Хэргийн улмаас 35 хүн амиа алдаж, 43 хүн бэртэж гэмтжээ.
Бэртсэн хүмүүсийн нэг Вугийн “Dongfang” вэб сайтад өгсөн ярилцлаганаас үзвэл барилгаас ам.доллар шиг тасалбар цацах үед хүмүүс энэ зүйлийг олж авахын тулд бужигналдаж, эмх замбараагүй байдал үүссэн аж.
Тус улсын олон нийтийн сүлжээний “Sino Weibo” сайтад “Small Metal Makes Steel” нэртэй хэрэглэгч бичихдээ “Гэмтсэн хүмүүст эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх цагдаа нар цугларсан хүмүүсийг гар гараасаа барьж, шахсан. Гэвч тэднийг хүмүүс рүү шахах үед хэд хэдэн хүн олны хөлд дарагдсан” гэжээ.
Цагдаагийн нэмэлт баг, яаралтай тусламжийнхан Ченюи өргөн чөлөөнд яаралтай очиж гэмтэж бэртсэн хүмүүсийг эмнэлэгт хүргэжээ. Мөн одоо амиа алдагсдыг нэр усыг тодорхой болгохоор ажиллаж байна.
БНХАУ-ын дарга Си Зиньпин болсон явдалд эмгэнэл илэрхийлээд хэргийн шалтгааныг хурдан хугацаанд тогтоож, буруутай этгээдүүдийг олохыг үүрэг болгожээ.

Сэтгэгдэл (1)
uuuuu (202.70.46.204)
Ee chaawaas.....