“Номгон санчир” “Топ авто сургууль”-иар шалгарлаа

      Орчин цагт төмөр хүлэг эзэмшдэггүй хүн гэж үгүй болсон бөгөөд толгойтой бүхэн л жолоо мушгидаг болсон. Тиймээс энэхүү цаг үеийн шаардлагыг дагаж, жолооны сургуулиуд олширсон. Иргэд олон нийтийн хувьд ч сонголтоо хийж хамгийн найдвартай, сургалтын чанарын өндөр түвшинг харж авто сургуулиа сонгох болжээ. Үүнд хамгийн олон жил тогтвортой найдвартай үйл ажиллагаа явуулсан, багш боловсон хүчний нөөц, тэрэг техникийн шаардлага, байршил, материаллаг бааз гээд олон тал дээр сонголт хийж байна. Нөгөө талаар энэ бүгдийг харгалзан үзэж, мэргэжлийн байгууллага олон нийтийн байгууллагуудтай хамтран авто сургуулиудыг ангилахын зэрэгцээ үйл ажиллагаагаараа тэргүүлж байгааг нь олон нийтэд танилцуулах болсоор уджээ.

 

        Тиймээс өнгөрөгч 2014 онд үйл ажиллагаагаараа тэргүүлсэн авто сургуулиудыг жагсаавал “Номгон санчир” авто сургууль нь 2014 оны “Топ авто сургууль”-иар өргөмжилөгдсөн байна. “Номгон санчир” авто сургууль нь олон жил тогтвортой үйл ажиллагаа явуулж, хэрэглэгчдийн хамгийн найдвартай түншээр удаа дараа шалгарсан шилдэг байгууллага төдийгүй жил бүр материаллаг бааз бусад зүйл дээр анхаарал хандуулан ажиллаж ирсэн билээ. Тиймдээ ч иргэдийн итгэл хүлээж өдгөө нийслэл хот төдийгүй хөдөө орон нутагт ч салбараа нээн өргөжөөд байгаагаас харвал иргэдэд хамгийн ойр болсны жишээ буй заа. 

 

     Нөгөө талаар өнөөдөр бүхий л салбарт хэрэгтэй байгаа В, ВС, Д, Е, А, М ангилал болон 7, 14, 21 хоногийн давтан сургалт, Мэргэшсэн жолооч, бэлтгэх сургалт, В-нийтийн тээвэр болон, жуулчин тээвэр, С, Е улс хоорондын ачаа тээврийн сургалт гээд олон чиглэлд сургалт үйл ажиллагаа явуулж байгаа ажээ.

 

     “Номгон санчир” авто сургууль нь олон жил үйл ажиллагаа явуулахдаа олон мянган жолооч бэлтгэсэн нь дамжиггүй. Тиймээс “Номгон санчир” авто сургуулийн хамт олон болон бусад алтан шар замын эздийн аян зам нь дардан байж ажил үйлс нь дэлгэрч явахын ерөөл өргөе.

 

А.Гал 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (4)

  • Bolor (202.70.44.146)

    2015-01-06

    Bayar hurgie naizdaa uneheer olon jil chanartai surgalt yavuulj olon myangan jolooch nariig beltgesen surguuli shuu. Bi 2004 ond tugsuj bailaa. Tsaashdiinh ni ajild undruus undur amjilt husie ee.

  • (202.70.46.200)

    2015-01-05

    Sain bn shuu

  • (202.70.46.200)

    2015-01-05

    Sain bn shuu

  • ggg (202.70.46.200)

    2015-01-05

    Sain bn shuu