А.Меркель Грекийг Европийн бүсээс гарахыг хүлээн зөвшөөрөв

Германы канцлер А.Меркель, Сангийн сайд Вольфганг Шойбле нар Грек улсыг еврогийн бүсээс гарч болно гэсэн байр суурь баримталж буйг тус улсын хэвлэлүүд мэдээлжээ. Германы эрх баригчид сүүлийн үед Грекийг нэгдсэн валютын орон зайгаас гарахтай холбоотой хохирлыг давах боломжтой гэж үзэх болсон гэнэ. Гэвч Германы удирдлагууд урьд нь үүний эсрэг байр суурьтай байсан аж. Германы эрх баригчид Грект удахгүй болох парламентын сонгуульд сөрөг хүчний СИРИЗАнам ялалт байгуулсан тохиолдолд тус улс еврогийн бүсээс гарах нь гарцаагүй гэж үзжээ. Учир нь тус намын тэргүүн Алексис Ципрас засгийн эрхэнд гарсан тохиолдолд эрс хэмнэх бодлогоос татгалзаж, гадаад өрийн хүү, үндсэн зээлийг зогсооно хэмээн таамаглаж байна. Европын холбооны гишүүн улс еврогийн бүсээс гарсан хэрнээ тус холбооны гишүүн хэвээр байх боломжтой эсэх зэрэг зарим нөхцөл тодорхой биш гэнэ. Грекийн парламент өнгөрсөн арванхоёрдугаар сард улсынхаа Ерөнхийлөгчийг сонгож чадаагүйгээс тарахаас аргагүй болсон. Үүний дараа Грекийн Ерөнхий сайд Антонис Самарас парламентын ээлжит бус сонгуулийг нэгдүгээр сарын 25-ны өдөр зохион байгуулна гэдгийг зарлажээ.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)