Умард Солонгосын эсрэг нэмэлт хориг тавьжээ
- 2015-01-05
- Дэлхий
- 0

АНУ-ын эрх баригчид Умард Солонгосын эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авахаар болжээ. Америкийн тал энэхүү шийдвэрээ Умард Солонгос “Sony Pictures” компанийн эсрэг кибер халдлага үйлдэж, кинотеатрууд руу халдахаар заналхийлсэн гэдгээр тайл-бар ласан байна. Ерөнхийлөгч Б.Обама гийн баталсан тогтоолын хүрээнд БНАСАУ-ын Засгийн газар, Солонгосын Хөдөлмөрийн намын эсрэг хориг тавихыг зөвшөөрч, 10 түшмэл, Умард Солонгосын гурван компани хориг арга хэмжээнд өртжээ. Түүнчлэн Иран, Сири, Хятад, ОХУ, Намиби зэрэг оронд ажиллаж байсан хүмүүс уг хоригт өртсөн байна. АНУ-ын эрх баригчид Умард Солонгосын талыг хакеруудыг хөлсөлж, кибер халдлага үйлдсэн гэж үзсэн боловч энэ талаар ямар нэг баримт нотолгоо олж чадаагүй. Харин Умард Солонгосын тал хакерийн халдлагад огт хамаагүй бөгөөд хориг арга хэмжээ нь үр дүнд хүрэхгүй гэдгийг мэдэгджээ. БНАСАУ-ын Төрийн тэргүүний эсрэг халдаж буйг харуулсан нь бүрэн эрхт улсын эсрэг чиглэсэн жигшүүртэй кино болохыг Пхеньяны тал мэдэгджээ. Түүнчлэн Умард Солонгосын Гадаад хэргийн яам “Sony Pictures”-ын эсрэг үйлдсэн кибер халдлагын хэргийг хамтран мөрдөх тухай хүсэлтийг нь АНУ хүлээн авахаас татгалзсаныг сануулсан байна. Пхеньяны төлөөлөгчид АНУ-ын талыг дайсагнасан бодлого явуулж, тус улсын нэр хүндийг олон улсын тавцанд унагах бодлого явуулж буйг өгүүлсэн байна. Барууны орнуудын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, нэн ялангуяа АНУ-ын хэвлэлүүдэд Умард Солонгосын залуу удирдагчийн тухай сөрөг мэдээлэл өнгөрсөн онд тасралтгүй гарч байсан билээ. “Sony Pictures” кино компани нь “Ярилцлага” нэртэй кино хийхдээ Умард Солонгосын удирдагч Ким Чен Уны эсрэг халдлага үйлдэж байгаа тухай өгүүлсэн аж. Киног олон нийтэд үзүүлэхийн өмнө хакерууд “Sony Pictures”-ын цахим сүлжээнд халдаж, кинотеатруудад үзүүлэх үеэр халдлага үйлдэнэ хэмээн сүрдүүлсэн юм. Хакерууд халдлага үйлдэхдээ “Ярилцлага” киноны материалууд болон компанийн ажилтнуудын цахим шуудангаас олон мэдээллийг хулгайлсан аж.
Д.Болд

Сэтгэгдэл (5)
(202.179.8.114)
Техник технологиороо хэт хоцрогдсон, ялангуяа компюьтерийн программ хангамж, өндөр мэргэжилтэн байхгүй буурай орон яахаараа хүчирхэг техник технологи хөгжсөн, компюьтерүүд нь хамгийн орчин үеийн хамгаалалттай орны компьютерүүдийг хакердсан гэж хуцаж чадаж байнаа энэ сармагчин чинь. Арай хүн төрөлхтөн үнэмшмээр юмаар шоугаа хийл дээ.Sony Pictur-ийхан болохоор дотроосоо өөрсдийнх нь ажилчид дургүйцлээ илэрхийлж нууц мэдээллийг гадагш нь албаар задалсан гэж үзэж байгаа гэсэн нь үнэнд ойр очих байх
Orj (27.123.215.222)
Монголоор оролдвол обома өөрөө ***** болж америк улс өөрөө хүнд байдал орно доо
zochin (122.201.21.216)
Umard solongos neg l bishee ter KIM batsaaniig ustgah heregtei ANU IIN ZOV
Зочин (150.129.142.194)
зүгээр байсан хүнээр оролдож доромжилсон кино хийснээ зарлаад байсан.умард солонгост америкчууд шунаад байгаам бишүү.хэн хийсэнийг мэдэхгүй интернетийн халдлагад өртлөө гээд хойд солонгосыг буруутан болгож зарлаад байсан.удахгүй цэргээ оруулж хойд солонгосыг устгах сонирхол байнуу гэсэн бодол төрж байна.яг афгане шиг
зочин (103.229.121.40)
умард солонгос яагаад өөрийн замаар хөгжиж болохгүй гэж Яагаад умард солонгосоор америк оролдоод байдаг юм зүгээр орхичихож болохгүй юу Обама ер нь орос украйн солонгос лаллын орнууд гээд оролдохгүй улс алга