“AirAsia”-ийн нисэх онгоцны хар хайрцгийг илрүүлээгүй

Индонезийн “AirAsia” компанийн “Эйрбас 320-200” нисэх онгоцны үлдэгдлийг хайх ажил үргэлжилж байна. Энэ ажилд оролцож буй эрлийн багийн шумбагчид өнгөрсөн өдрүүдэд цаг агаар сайжирсан таатай боломжийг ашиглан онгоцны томоохон хэсгүүд, хар хайрцгийг хайх ажлаа үргэлжлүүлсэн аж. Эрлийн багийнхан өчигдрийн байдлаар хар хайрцгийг илрүүлж чадаагүй байв. Индонезийн цаг уурын хүрээлэнгээс өнгөрсөн арванхоёрдугаар сарын 28-ны өдөр “Эйрбас” онгоц осолдсон нь тропикийн бүс дэх цаг агаарын нөхцөл байдал хүндэрснээс болсон байж болзошгүй тухай мэдэгджээ. Уг өдөр Индонезийн хоёр дахь том хот Сурабайягаас Сингапур руу QZ8501 дугаарын нислэгээр явсан онгоц Ява тэнгисийн усанд унаж, осолдсон юм. 

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)