Газрын тосны үнэ 56 ам.доллараас буулаа

Дэлхийн зах зээл дэх түүхий газрын тосны үнэ энэ долоо хоногт дахин буурч, Брент маркийн тосны үнэ56 ам.доллараас буужээ. Энэ нь сүүлийн таван жил хагасын хугацаан дахь хамгийн бага үзүүлэлт бөгөөд дэлхийн хэмжээнд нийлүүлэлтийн хэмжээ эрэлтээсээ эрс давсантай холбоотой гэж шинжээчид үздэг. ОПЕК-ийн гишүүн орнуудын удирдлагууд өнгөрсөн оны арваннэгдүгээр сард уулзаж, олборлолтынхоо хэмжээг бууруулахгүй хэмээн шийдвэрлэснээс газрын тосны үнэ улам хурдтай буурахад нөлөөлсөн юм. Томоохон экспортлогч Орос улс урьд өмнөхөөсөө их хэмжээний газрын тос борлуулж, Ирак дахь олборлолт нэмэгдсэнээс гадна АНУ-д занарын хий, газрын тосны олборлолт нэмэгдсэн нь эрчим хүчний түүхий эдийн нийлүүлэлт эрс нэмэгдэхэд хүргэсэн. Брент, WTI маркийн газрын тосны үнэ өнгөрсөн оны зургадугаар сараас хойш тавь гаруй хувиар буурчээ.

 

Д.БОЛД

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (202.21.113.106)

    2015-01-06

    манай шатахуун оруулж ирдэг гарууд үнээ буулгаачээ хянадаг газар гэж байна уу