Ким Чен Ун хөмсгөө хусдаг болжээ

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны хөмсөг нэлээд богиноссоныг сүүлийн үеийн хэдэн зургаас ажиглаж болохоор байна. Гэхдээ энэ нь ямар нэгэн эмгэгээс болсон хэрэг биш аж. Тэрээр Хойд Солонгосыг үндэслэгч Ким Ир Сен өвөөтэйгөө гадаад төрхөөрөө төстэй харагдахын тулд хөмсгөө хусдаг болсон гэнэ.

Хойд Солонгосын үндэсний телевизээр нэгдүгээр сарын 1-нд Ким Чен Уны шинэ жилийн мэндчилгээг дамжуулсан юм. Баярын мэндчилгээний гол агуулгад Ким Чен Ун Өмнөд Солонгосын талтай дээд хэмжээний уулзалт хийх тухай ярьсан юм. Гэтэл үүнээс дутахгүй Ким Чен Уны богиноссон хөмсөг олны анхаарлыг татжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)