А.Навальный электрон гаваа тасалжээ

Оросын сөрөг хүчний удирдагчдын нэг Алексей Навальный гэрийн хорионоос гарч, электрон бугуйвчаа тайлсан гэдгээ мэдэгджээ. Тэрбээр блогтоо электрон бугуйвчныхаа зургийг тавьж, “Хууль бус баривчилгаа” гэсэн тайлбар бичсэн байна. А.Навальный дүү Олегийн хамт залилан хийн, мөнгө завшсан хэрэгт холбогдож, өнгөрсөн оны хоёрдугаар сараас хойш гэрийн хорионд байсан юм. Харин өнгөрсөн арванхоёрдугаар сард болсон шүүх хурлаас түүнд 3.5 жилийн тэнсэн харгалзах ял оноожээ. А.Навальный тухайн үед уг ялыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдсэн аж. Одоо 38 настай А.Навальный өнгөрсөн онд Москва хотын захирагчийн сонгуульд өрсөлдөж, иргэдийн 27 хувийн дэмжлэг авч, ялагджээ.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)